ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Огноо: 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр
Тендер шалгаруулалтын төрөл: Бараа
Тендер шалгаруулалтын нэр: Засварын гар багаж хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/20240102421
Нийт төсөвт өртөг: 1,579,063,338 (Нэг тэрбум таван зуун далан есөн сая жаран гурван мянга гурван зуун гучин найм) төгрөг.
Тендер шалгаруулалтын арга: Нээлттэй
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.
2. Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Багцтай.
Багц 1. Засварын багаж хэрэгсэл- төсөвт өртөг: 979,612,000 (Есөн зуун далан есөн сая зургаан зуун арван хоёр мянга) төгрөг
Багц 2. Гар багаж- төсөвт өртөг: 599,451,338 (Таван зуун ерөн есөн сая дөрвөн зуун тавин нэг мянга гурван зуун гучин найман мянга) төгрөг,
3. Дотоодын үйлдвэрлэлээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: Үгүй
4. Тендерийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 10 минутад нээнэ.
5. Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: “Зөвшөөрөхгүй”
6. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”
7. Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.
8. Тендерийн баталгаа шаардах эсэх: “Тийм”
Тендерийн баталгааны дүн:
Багц 1. 4,898,060 (дөрвөн сая найман зуун ерэн найман мянга жар) төгрөг,
Багц 2. 2,997,257 (хоёр сая есөн зуун ерэн долоон мянга хоёр зуун тавин долоо) төгрөг,
9. Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
10. Тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
11. Оролцогч цахим системийн үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээх эрхтэй байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 504 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555. дотуур утас-504