СОНИРХСОН ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИД
2024 оны 09 дүгээр сарын 16
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн багц сургалт”-ын үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Сонирхсон этгээд үнийн санал ирүүлэх болон холбогдох бусад материалыг Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төвийн 5 давхар, 504 тоот Ханган нийлүүлэлт, үнийн судалгааны хэлтэс, Утас:75055555 /дотуур утас 504/, webmail: tuvshin.t@erdenestt.mn хаягаар эсвэл доорх линкээр ажлын даалгаврыг татаж авна уу.
Үнийн санал нь дараах бүрдэл хэсгүүдтэй;
1. Нэхэмжлэх;
2. Үнийн санал;
3. Ажлын даалгаварт заасан тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг нотлох баримт бичгүүд;
Үнийн саналыг ажлын 3 хоногт багтаан tuvshin.t@erdenestt.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.