ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Огноо: 2024-10-15
Тендер шалгаруулалтын төрөл: Бараа
Тендер шалгаруулалтын нэр: Хог хаягдал шатаах зуух нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/20240102020
Нийт төсөвт өртөг: 338,944,205 төгрөг.
Тендер шалгаруулалтын арга: Нээлттэй
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.
2. Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцгүй”
3. Дотоодын үйлдвэрлэлээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: Байхгүй.
4. Тендерийг 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10:00 цаг–аас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10:30 цаг-т нээнэ.
5. Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: “Зөвшөөрөхгүй”
6. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
7. Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.
8. Тендерийн баталгаа шаардах эсэх:“Тийм”
9. Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
10. Тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
11. Оролцогч цахим системийн үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээх эрхтэй байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 504 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс