ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:  2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр
Төслийн нэр: Уурхайн хотхон, Уурхайн бүс болон Оффист катерингийн үйлчилгээ  үзүүлэх
Дугаар:  ЭТТ/201901203-3
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Уурхайн хотхон, Уурхайн бүс болон Оффист катерингийн үйлчилгээ  үзүүлэх” тухай цахим  тендер ирүүлэхийг урьж байна. 
Энэхүү үйлчилгээний тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. 
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын дундаж нь тендерийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.
2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 
Төсөвт өртгийн үнийн дүнгийн 15%-аас багагүй байх.
3. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил  /2016, 2017, 2018 он /
4. Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
2016, 2017, 2018 онуудын санхүүгийн тайланд хийгдсэн аудитын дүгнэлт ирүүлэх
5. Тендерийн баталгааны дүн: Төсөвт өртгийн 2% буюу 98,500,000 /Ерэн найман сая таван зуун мянга/ төгрөг 
Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.
Тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим  системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цаг 30 минутад “Эрдэнэс-Тавантолгой” ХК  Жигжиджав-8, Финанс төв, 1 давхрын хурлын өрөөнд нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn  цахим хаягаар, бусад мэдээллийг доорх хаягаар тус тус авч болно.
 
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 1 давхар 104 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот, 
Утас: 75055555 дотуур утас-507
Факс: 75055555