ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

Огноо: 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр
Тендер шалгаруулалтын төрөл: Бараа 
Тендер шалгаруулалтын нэр: “Халаалтын зуухны аваарын нөөц тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, халаалтын зууханд нүүрс дамжуулах тоноглолын сэлбэг” нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/20240102352
Нийт төсөвт өртөг: 106,683,433 (Нэг зуун зургаан сая зургаан зуун наян гурван мянга дөрвөн зуун гучин гурав) төгрөг
Тендер шалгаруулалтын арга: Нээлттэй
 
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.
 
2. Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:  “Тийм”

Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: “Үгүй”

3.    Тендерийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 10 минутад нээнэ.

4.    Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: “Зөвшөөрөхгүй” 
5.    Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
6.    Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана. 
7.    Тендерийн баталгаа шаардах эсэх: “Үгүй”
8.    Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”

9.    Тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”

10.    Оролцогч цахим системийн үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээх эрхтэй байна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 504 тоот 
75055555 дотуур утас 512