ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Огноо: 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр
Тендер шалгаруулалтын төрөл: Ажил
Тендер шалгаруулалтын нэр: “Чингэлэг тээврийн терминалын өргөтгөл, гаалийн хяналтын бүсийн талбайн хучилт, бетон талбайн ажил гүйцэтгэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/20240101017
Нийт төсөвт өртөг: 8,372,919,818 төгрөг
Тендер шалгаруулалтын арга: Нээлттэй
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.
2. Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцтай”
Багц-1. Гашуунсухайт боомт дахь Чингэлэг Тээврийн Терминалын өргөтгөл, Төсөвт өртөг: 4,668,468,000 /Дөрвөн тэрбум зургаан зуун жаран найман сая дөрвөн зуун жаран найман мянга/ төгрөг
Багц-2. “Эрдэнэс" гаалийн хяналтын бүсийн чингэлэг ачих, буулгах нүүрс ачилт, буулгалтын талбайг хайрга, дайргаар хучилт хийх, Төсөвт өртөг: 1,932,292,000 /Нэг тэрбум есөн зуун гучин хоёр сая хоёр зуун ерэн хоёр мянга/
Дотоодын үйлдвэрлэлээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: Үгүй
3. Тендерийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
4. Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: “Зөвшөөрөхгүй”
5. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
6. Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.
7. Тендерийн баталгаа шаардах эсэх: “Тийм”
Тендерийн баталгааны дүн: Багц-1: 23,342,340 төгрөг
Тендерийн баталгааны дүн: Багц-2: 9,661,460 төгрөг
8. Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
9. Тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
10. Оролцогч цахим системийн үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээх эрхтэй байна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 504 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555. дотуур утас-512