ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Огноо: 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр
Тендер шалгаруулалтын төрөл: Үйлчилгээ
Тендер шалгаруулалтын нэр: Ашиглалтын худгуудын нөөц тооцох, паспорт шинэчлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/20240103499
Нийт төсөвт өртөг: 252,000,000 төгрөг (хоёр зуун тавин хоёр сая)
Тендер шалгаруулалтын арга: Нээлттэй
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.
2. Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”
3. Тендерийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг 10 минутад нээнэ.
4. Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: “Зөвшөөрөхгүй”
5. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
6. Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.
7. Тендерийн баталгаа шаардах эсэх: “Тийм”
Тендерийн баталгааны дүн: 1,260,000 төгрөг /нэг сая хоёр зуун жаран мянга/ төгрөг, тендерийн баталгааг холбогдох журмын дагуу цахим системээр ирүүлснээр тендер нээх болохыг анхаарна уу.
8. Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
9. Тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
10. Оролцогч цахим системийн үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээх эрхтэй байна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 504 тоот
75055555 дотуур утас 504