СОНИРХСОН ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИД
2024 оны 12 дугаар сарын 17
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Ажилтнуудын эрүүл мэндийн одоогийн байдлыг үнэлэх, ажилтан мэргэжлээс шалтгаалах өвчлөлд өртөх эрсдэл эсвэл өртөх эсэхийг тодорхойлох “Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын газарт эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулах, дүгнэлт гаргах” үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Сонирхсон этгээд үнийн санал ирүүлэх болон холбогдох бусад материалыг Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төвийн 5 давхар, 504 тоот Ханган нийлүүлэлт, үнийн судалгааны хэлтэс, Утас:75055555 /дотуур утас 504/, webmail: tuvshin.t@erdenestt.mn хаягаар эсвэл доорх линкээр ажлын даалгаврыг татаж авна уу.
Үнийн санал нь дараах бүрдэл хэсгүүдтэй;
1. Үнийн санал болон нэхэмжлэх;
2. Компанийн гэрчилгээ;
3. Ажлын даалгаварт заасан шаардлагуудыг хангаж байгаа талаар албан бичиг ирүүлэх;
Үнийн саналыг ажлын 3 хоногт багтаан tuvshin.t@erdenestt.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.