ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2019 оны 10 сарын 09-ний өдөр
1. Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Уурхайг гадаргын үерийн уснаас хамгаалах, түүнийг хуримтлуулах сан байгуулах зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/201901146 дугаартай төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ цахимаар ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Уурхайг гадаргын үерийн уснаас хамгаалах, түүнийг хуримтлуулах зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажил болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох, баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг цахим тендер шалгаруулах журмын дагуу цахим хэлбэрээр ирүүлнэ. Үүнд:
3.1 Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий танилцуулга
3.2 Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн хуулбар.
3.3 Тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн эхээс
хийсэн хуулбар ирүүлэх.
3.4 ЗТ-3.2 Усны барилга байгууламжийн зураг төсөл зохиох зөвшөөрөл
3.5 Зөвлөх хуулийн этгээдийн сүүлийн 2 жилийн буюу 2017, 2018 оны жилийн эцсийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх.
3.6 Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолт ирүүлэх /тендер зарласан өдрөөс хойших байдлаар/
3.7 Харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт ирүүлэх /тендер зарласан өдрөөс хойших байдлаар/.
3.8 Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар/.
3.9 ШШГЕГ-ын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойших байдлаар/
3.10 Харилцагч банк, татвар, нийгмийн даатгалын байгууллагаас лавлагаа авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг.
3.11 Сүүлийн 5 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын мэдээллийг хүснэгтлэн /ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил/ жагсааж ирүүлэх.
3.12 Зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийн гишүүдийн / Гидротехникч , гидрогеологич инженер, гидрологич инженер, усны барилга байгууламжийн инженер, барилгын инженер, механик инженер/ танилцуулга, мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар ирүүлэх.
4. Тендерийн хэл Монгол хэл байна.
5. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.
6. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагаас өмнө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.
Утас: 75055555-508