СОНИРХСОН ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИД
2025 оны 02 дугаар сарын 18
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан хэрэгцээнд “Цахилгааны аюулгүй ажиллагааны эрх олгох сургалт”-ын үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Сонирхсон этгээд үнийн санал болон техникийн тодорхойлолтыг Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төвийн 5 давхар, 503 тоот Ханган нийлүүлэлт, үнийн судалгааны хэлтэс, Утас:75055555 /дотуур утас 504/, webmail: tuvshin.t@erdenestt.mn хаягаар эсвэл доорх линкээр тус захиалгын ажлын даалгавартай танилцана уу.
Үнийн санал нь дараах бүрдэл хэсгүүдтэй;
1. Нэхэмжлэх;
2. Үнийн санал;
3. Ажлын даалгавартай танилцаж тавигдсан шаардлагуудыг хангаж байгааг хүлээн зөвшөөрсөн тухай албан бичиг;
4. Сургалтын хөтөлбөр ирүүлэх;
5. Ажлын даалгаварт дурдагдсан баримт бичгүүдийг ирүүлэх;
Үнийн саналыг ажлын 3 хоногт багтаан tuvshin.t@erdenestt.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.