ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

Огноо: 2025-03-25
Тендер шалгаруулалтын төрөл: Үйлчилгээ 
Тендер шалгаруулалтын нэр: Катерингийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/20250103187 
Нийт төсөвт өртөг: 44,528,250,000 төгрөг.
Тендер шалгаруулалтын арга: Нээлттэй
 
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.
 
2. Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Тийм”
    Багцын дугаар Төсөл, арга хэмжээний нэр Багцын дугаар 
    Багц 1. Катеринг, цэвэрлэгээ үйлчилгээ
    (Салбар уурхай) ЭТТХК/20250103187-1 
    Багц 2. Катеринг, цэвэрлэгээ үйлчилгээ
    (Нүүрс баяжуулах үйлдвэр) ЭТТХК/20250103187-2
 
3. Тендерийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10:00 цаг–аас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10:00 цаг -т нээнэ.
 
4. Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: “Зөвшөөрөхгүй” 
5. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй” 
6. Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана. 
7. Тендерийн баталгаа шаардах эсэх: “Тийм” 
 
Тендерийн баталгааны дүн:
 
Багц-1 191,119,375 Нэг зуун ерэн нэгэн сая, нэг зуун арван есөн мянга, гурван зуун далан таван төгрөг
Багц-2 31,521,875 Гучин нэгэн сая, таван зуун хорин нэгэн мянга, найман зуун далан таван төгрөг
 
8. Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
 
9. Тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
 
10. Оролцогч цахим системийн үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээх эрхтэй байна.
 
“Эрдэнэс Таван толгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8, 
Финанс төв, 5-р давхар, 504 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Холбоо барих утас: 75055555-508