ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр
Төслийн нэр: Сэндвичэн байр, зөөврийн харуулын байр барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалт
Дугаар: ЭТТ/201901026
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг Сэндвичэн байр, зөөврийн харуулын байр барих ажил гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Гадаадын хуулийн этгээд оролцох эрхгүй.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2017, 2018 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого нь төсөвт өртгийн 30%-иас багагүй байна.
2. Тендерт оролцогчийн түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртөгийн 50%-иас багагүй байна.
3. Ижил ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн буюу 2017, 2018 он тус бүртижил төстэй ажил гүйцэгэсэн байх
4. Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
2017, 2018 оны санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх
5. Тендерийн баталгааны дүн: Төсөвт өртгийн 1% буюу 1,580,000 /нэг сая таван зуун наян мянга/ төгрөг
Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.
Тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутад “Эрдэнэс-Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 1 давхрын хурлын өрөөнд нээнэ.
Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Улаанбаатар хот,
Утас: 7505-5555 дотуур утас-505
ХАХНХ-ийн мэргэжилтэн С.Ганхүү
Е-mail: gankhuu.s@erdenestt.mn