ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Gmail, google, office” нийлүүлэх тухай цахим тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Тухайн  тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Үнийн саналыг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn хаягаар илгээх ба үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 30 минутад нээнэ.
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
 
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8,
Финанс төв 5 давхар, 503 тоот, Улаанбаатар-15160,
Утас: 75055555-508
Холбоо барих ажилтан: Б.Цэцэгдолгор
tsetsegdolgor.b.@erdenestt.mn