ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: ХЯНАЛТЫН КАМЕР НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/201901191
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос ХЯНАЛТЫН КАМЕР нийлүүлэх цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого нь тухайн тендерийн төсөвт өртгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50%-иас багагүй байх
Тендерийн хамт:
Төсөвт өртгийн 2% буюу 1,400,000 /Нэг сая дөрвөн зуун мянга төгрөг/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 09 цаг 10 минутад “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, хурлын өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Улаанбаатар хот,
Утас: 7505-5555 дотуур утас-511
Холбоо барих ажилтан: Д.Нямбаяр
Е-мэйл: nyambayar.d@erdenestt.mn