ТУЗ-ийн бүрэлдэхүүн

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА

УРГАМАЛЫН БЯМБАСҮРЭН

 

Одоо эрхэлж буй ажил: Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга

Томилогдсон огноо: 2025 оны 04 дүгээр сарын 28

Боловсрол: 
⦁    1990 онд Улаанбаатар хотын 33-р дунд сургууль;  
⦁    1994 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг багш мэргэжлээр;
⦁    1998 онд Итали улсын Боккнийн их сургууль төгссөн. 
⦁    1997 онд БНСУ-д 2002 онд Их Британи Улсад менежментийн чиглэлээр, 2003 онд Малайз улсад даатгалын чиглэлээр, 2005 онд Тайвань улсад хөгжлийн бодлогын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй.

Ажлын туршлага: 
⦁    1994-1997 онд Монгол Даатгал ТӨҮГ-т мэргэжилтэн;
⦁    1999-2004 онд Монгол даатгал ХХК-д ерөнхий менежер;
⦁    2004-2007 онд Хүнс, хөдөө аж ахуй үйлдвэрийн Сайдын зөвлөх;
⦁    2007-2010 онд Монголын ардчилсан залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга;
⦁    2010-2012 онд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга;
⦁    2012-2015 онд “МИГ” даатгал ХХК-д ТУЗ-ийн дарга;
⦁    2015 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх;
⦁    2016 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байна. 

 

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН

ДАШРЭНЦЭНГИЙН САГАРААДОРЖ

Одоо эрхэлж буй ажил: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга.

Томилогдсон огноо: 2025 оны 04 дүгээр сарын 28

Боловсрол:

  • 1992-2002 Хүмүүн цогцолбор сургууль -Бүрэн дунд боловсрол;
  • 2002-2006 ШУТИС-ийн Уул уурхайн их сургууль -Уул уурхайн удирдлага-Үйлдвэрлэлийн удирдлагын бакалавр;
  • 2015-2017 Удирдлагын академи-Төрийн удирдлага- Удирдахуйн ухааны магистр;
  • 2023-2024 Идэр их сургууль – Эрх зүйч- Эрх зүйн бакалавр.

Ажлын туршлага:

  • 2008-2009 Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн газарт мэргэжилтэн;
  • 2009-2012 Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтэст Мэргэжилтэн;
  • 2012-2015 Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтэст Тасгийн дарга;
  • 2015-2017 Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтэст Ахлах мэргэжилтэн;
  • 2017-2022 Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтэст мэргэжилтэн.
  • 2024 оноос Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга.

 

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН

ЛХАГВАБАЯРЫН ЭНХ-АМГАЛАН

 

Одоо эрхэлж буй ажил: Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга

Томилогдсон огноо: 2025 оны 04 дүгээр сарын 28

Боловсрол: 
⦁    2006 онд Завхан аймгийн Тосонцэнгэл 10 жилийн 1-р дунд сургууль;
⦁    2010 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр бакалавр; 
⦁    2014 онд Санхүү, эдийн засгийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр магистр;
⦁    2018 онд International University of Japan-д эдийн засагч мэргэжлээр төгссөн. 

Ажлын туршлага: 
⦁    2010-2011 онд Сангийн яаманд мэргэжилтэн;
⦁    2011-2012 онд Монголын эдийн засгийн форум ТББ-д судлаач мэргэжилтэн;
⦁    2012 онд Монголын банкны холбоо ТББ-д судалгааны мэргэжилтэн;
⦁    2012-2022 онд Сангийн яаманд мэргэжилтэн, зөвлөх;
⦁    2022 оноос Эдийн засаг, хөгжлийн яаманд Макро эдийн засгийн бодлогын газрын дарга

 

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН 

БАВУУГИЙН ПҮРЭВСҮРЭН

 

Одоо эрхэлж буй ажил: "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Захиргаа, удирдлагын газрын ахлах менежер

Томилогдсон огноо: 2025 оны 04 дүгээр сарын 28

Боловсрол: 
⦁    1992 онд Булган аймгийн Гурванбулаг сумын 10 жилийн дунд сургууль;
⦁    1997 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засгийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр бакалавр; 
⦁    2000 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засгийн их сургуулийг эдийн ухааны магистр зэрэгтэй төгссөн.


Ажлын туршлага: 
⦁    1997-2000 онд Судалгаа сургалтын прогноз төвд эрдэм шинжилгээний ажилтан, нягтлан бодогч;
⦁    2000-2002 онд УИХ дахь намын бүлгийн ажлын албанд референт;
⦁    2004-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн;
⦁    2012-2016 онд Хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга;
⦁    2016-2018 онд Эрүүл мэндийн яаманд Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн дарга;
⦁    2018-2022 онд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд дарга;
⦁    2022 оноос “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүүгийн төлөвлөлт, хөрөнгийн удирдлагын хэлтсийн менежер.

 

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН 

АВСАЙН МӨНХБАТ

 

Одоо эрхэлж буй ажил: Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Үндэсний хороо, зөвлөл, төсөл хөтөлбөр хариуцсан хэлтэст Ахлах шинжээч

Томилогдсон огноо: 2025 оны 04 дүгээр сарын 28

Боловсрол: 
⦁    2002 онд Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 3-р дунд сургууль;   
⦁    2007 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Экологи, технологи, хөгжлийн сургуулийг байгаль орчны хяналт, үнэлгээний менежерээр бакалавр;
⦁    2016 онд Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр;
⦁    2020 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер төгссөн;
⦁    2011-2019 онд Австрали, Япон, БНСУ-д мэргэжил дээшлүүлсэн.

Ажлын туршлага: 
⦁    2002-2003 онд “Монгол хун хуа” ХХК-д Бүтээгдэхүүн савлах хэсэгт ажилтан;
⦁    2007-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын туслах;
⦁    2008-2010 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын туслах, Төрийн захиргааны удирдлагын газарт туслах мэргэжилтэн;
⦁    2012-2016 онд Хөдөлмөрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн; 
⦁    2016 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ахлах мэргэжилтэн; 
⦁    2016-2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт шинжээч;
⦁    2018 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт референт;
⦁    2022 оноос Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байна. 

 

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН 

БАТРИНЧИНГИЙН БАТ-ЭРДЭНЭ

 

Одоо эрхэлж буй ажил: "Монэксалл" ХХК-ийн Төслийн удирдагч"

Томилогдсон огноо: 2025 оны 04 дүгээр сарын 28

Боловсрол: 
⦁    1996 онд Улаанбаатар хотын 10 жилийн 11-р дунд сургууль;   
⦁    2002 онд Будапештын эдийн засгийн их сургууль;
⦁    2004 онд Монгол улсын их сургуулийн Эдийн засгийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр, банкны эдийн засагч;  
⦁    2010 онд Монгол улсын их сургуулийн Эдийн засгийн их сургуулийг бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн.
⦁    2019 оноос Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Бизнесийн ахисан түвшний сургуульд докторантурт суралцаж байгаа. 

Ажлын туршлага: 
⦁    2001-2002 онд “Стартфейс” ХХК-д Координатор; 
⦁    2004-2005 онд Интер банкинд эдийн засагч;
⦁    2006 онд Капитрон банкинд диллер;
⦁    2006-2007 онд “Эпосзантуул” ХХК-д Ерөнхий менежер;
⦁    2007-2010 онд “Бусана” ХХК-д менежер;
⦁    2011-2012 онд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд мэргэжилтэн;
⦁    2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн яаманд ахлах мэргэжилтэн;
⦁    2014-2022 онд Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд мэргэжилтэн, шинжээч;
⦁    2022 оноос “My doctor”, “My parking” гарааны бизнесийн төсөл, “Чингис Жей” ХХК, “Каос” ХХК -д ментор зөвлөхөөр ажиллаж байсан.

 

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН 

БАТЦЭНГЭЛИЙН ХАШ-ЭРДЭНЭ

 

Одоо эрхэлж буй ажил: Улаанбаатар хотын худалдааны танхимын Гүйцэтгэх захирал

Томилогдсон огноо: 2025 оны 04 дүгээр сарын 28
 
Боловсрол: 
⦁    1992 онд Улаанбаатар хотын 10 жилийн 33-р дунд сургууль;  
⦁    1997 онд Монгол улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг Эдийн засагч, математикч;
⦁    2016 онд Удирдлагын академийг Бизнесийн удирдлагын магистр. 

Ажлын туршлага: 
⦁    1997-2000 онд Зах зээлийн судлалын хүрээлэнд мэргэжилтэн багш;
⦁    2000-2004 онд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд мэргэжилтэн, багш, ахлах мэргэжилтэн, газрын дарга;
⦁    2010-2012 онд GIZ-Германы олон усын хамтын ажиллагааны агентлагт төслийн мэргэжилтэн;
⦁    2013-2014 онд USAID-ын Бизнесийн санаачилга төсөлд бизнес хөгжлийн зөвлөх; 
⦁    2017-2018 онд Дэлхийн банк, Сангийн яамны хамтарсан “Экспортыг дэмжих төсөл”-д бизнесийн шинжээч;
⦁    2019-2020 онд “Майдар сити” ХХК-д хөрөнгө оруулалтын менежер;
⦁    2020 оноос Улаанбаатар хотын худалдааны танхимын Гүйцэтгэх захирал

 

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН  

БАЯРЫН ЭНХТУЯА

Томилогдсон огноо: 2025 оны 04 дүгээр сарын 28

Боловсрол:

  • 1973-1983 он УБ хотын 1-р дунд сургууль, бүрэн дунд боловсрол;
  • 1983-1988 он ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг уулын үйлдвэрийн инженер эдийн засагч;
  • 1997-2000 он МУИС, Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр бакалавр;
  • Эдийн засгийн ухааны магистр, хууль зүйн ухааны бакалавр.  

Ажлын туршлага:

  • 1988-1995 он Уурхайн барилгын трест- Эдийн засагч;
  • 1995-2000 он Баялаг Налайх ХК- Ерөнхий нягтлан бодогч;
  • 2000-2007 он Шүүхийн ерөнхий зөвлөл- Референт;
  • 2007-2022 он Авлигатай тэмцэх газар- Ажилтан, Ахлах ажилтан, Ахлах комиссар;
  • 2022 он Хөгжлийн банк ТУЗ-ийн хараат бус гишүүн.

 

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН  

АВИРЫН НИНЖИН

Одоо эрхэлж буй ажил: “Олон Улсын байгаль хамгаалах сан”-Монгол дахь асуудал хариуцсан ахлах зөвлөх.

Томилогдсон огноо: 2025 оны 04 дүгээр сарын 28

Боловсрол:

  • 1996-2006 он “6 дугаар дунд сургууль” -Бүрэн дунд боловсрол;
  • 2007-2009 он “Хятад Улсын Ардын их сургууль” -Олон Улсын харилцаа;
  • 2009-2013 он “ШУТИС” -Бизнесийн удирдлага бакалавр;
  • 2013-2015 он “МУИС” -Олон улсын эдийн засгийн харилцааны магистр. 

Ажлын туршлага:

  • 2013-2014 он “Эдийн Засгийн үндэсний дээд сургууль” -Багш;
  • 2016-2019 он “Зөвлөх үйлчилгээ” -Бие даасан зөвлөх;
  • 2020-2021 он “Дэлхийн банкны Цэвэр агаар төсөл” -Төслийн менежер;
  • 2021-2022 он “Азийн сангийн УИХ-ын Тамгын газарт хэрэгжүүлсэн төсөл”-Төслийн зохицуулагч;
  • 2023 он “Олон Улсын байгаль хамгаалах сан”-Монгол дахь асуудал хариуцсан ахлах зөвлөх.