ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2019.10.16
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Дунд оврын автобус” нийлүүлэгчийг сонгох ЭТТ/201901040-2 дугаартай тендерийн баримт бичиг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn хаягаар нэвтэрч эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000 /тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь төсөвт өртгийн үнийн дүнгээс багагүй байна.
2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
3. Санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлт ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил буюу 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийлгэсэн аудитын дүгнэлт ирүүлэх.
4. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн (2017, 2018 он) аль нэг жилд нь хийж гүйцэтгэсэн байх.
5. Тендерийн хамт 3,300,000 /Гурван сая гурван зуун мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийн хүчинтэй хугацаа: 2020 оны 01 дүгээр сарын 15 –ны өдрийг дуустал
Тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө www.tender.gov.mn цахим хуудсаар дамжуулан ЦАХИМ-аар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 09 цаг 50 минутанд нээнэ.
Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцно.
Гадаадын бараа нийлүүлэгчийг оролцохыг хориглоно.
Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Финанс төв, 1 дүгээр давхар 104 тоот, Жигжиджавын-8,
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Улаанбаатар хот, Монгол Улс
Утас:75055555, Дотуур утас 507