ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Аюултай хог хаягдлын менежментийн тогтолцоо нэвтрүүлэх төлөвлөгөө боловсруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
 
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь:
2.1. Төслийн талбай дээр хог хаягдлын гарцын дэлгэрэнгүй судалгааг хийж гүйцэтгэх
2.2. Энгийн болон аюултай хог хаягдлын менежментийг боловсруулах
2.3. Хог хаягдлыг дахин боловсруулах, устгах, дахивар хог хаягдлыг ангилах 
2.4. Уурхайн нөхцөлд хамгийн тохиромжтой  ландфилын зураг төсөл боловсруулах
2.5. Хог хаягдалтай холбоотой шаардлагатай зөвшөөрлүүдийг авахад мэргэжлийн, хууль эрхзүйн үндэслэлтэй зөвлөмж гаргах
2.6. Хог хаягдлын менежментийн сургалт зохион байгуулах гэх мэт болно.
 
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Үүнд: 
3.1. Улсын бүртгэлийн  гэрчилгээний эх хувиас хуулбарласан хуулбар,
3.2. Компанийн танилцуулга,
3.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт, /Мэдүүлэг хүлээн авах өдрөөр хүчинтэй байх/
3.4. Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт, /Мэдүүлэг хүлээн авах өдрөөр хүчинтэй байх/
3.5. 2018 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт,
3.6. Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018  онуудын аль нэг жилд хог хаягдлын менежментийн чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын гэрээ, ажлын тайлан
3.7. Татварын цахим тодорхойлолт. /ТЕГ-ын цахим татварын систем www.e-tax.mta.mn –ээс тендер зарлагдсан өдрөөс хойш авсан байх/
3.8. Тус ажлыг хийж гүйцэтгэх багийн дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга ирүүлэх,
3.9. Бусад шаардлагатай нэмэлт мэдээлэл ирүүлэх боломжтой.
 
4. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
 
5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn хаягаар 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10:00 цаг хүртэл ирүүлнэ үү.
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-511
Холбоо барих ажилтан: Х.Батцоож
Е-мэйл: battsooj.kh@erdenestt.mn