ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Авто ачигч нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/201901046
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Авто ачигч нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын ижил төстэй бараа нийлүүлсэн борлуулалтын орлогын дундаж нь тендерийн төсөвт өртгөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30%-аас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аль нэгэнд уул уурхайн хүнд машин механизм буюу авто ачигч нийлүүлсэн 1-ээс доошгүй гэрээ
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: үгүй
Тендерийн хамт 140,000,000 /Нэг зуун дөчин сая/  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10:00–аас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 18 -ны өдрийн 10:30 -т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх:  эрхтэй
Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Захиалагчийн тодорхой хаяг:
Финанс төв, 5 дугаар давхар 509 тоот, 
Жигжиджавын-8, Чингэлтэй дүүрэг,
1 дүгээр хороо, Улаанбаатар хот,
Монгол Улс.
Утас: 75055555, дотуур утас-509