ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр                                                                        
Тендер шалгаруулалтын нэр: Slide3 3D model rocscience программ, эсхүл түүнтэй дүйцэх программ
Дугаар: ЭТТ/201901129
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Slide3 3D model rocscience программ, эсхүл түүнтэй дүйцэх программ нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30  хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлого нь төсөвт өртөгөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртөгийн 30%-иас багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017, 2018 он
Сүүлийн 5 жилд ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
Тендерийн хамт төсөвт өртгийн 2% буюу 1,277,580 /нэг сая хоёр зуун далан долоон мянга таван зуун наян/  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ үү.
Тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын цахим  систем www.tender.gov.mn-д ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цаг 30 минутад “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 5 давхрын хурлын өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн талаарх бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5-р давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот, 
Утас: 7505-5555 дотуур утас-504-510
ХАХНХ-ийн мэргэжилтэн Д.Дөлгөөн