ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

Огноо: 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр
Тендер шалгаруулалтын төрөл: Үйлчилгээ 
Тендер шалгаруулалтын нэр: “Цагаан Цав” гүний усны ордоос ус хангамжийн шугам хоолой татах төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/20250103036
Нийт төсөвт өртөг: 223,580,000 төгрөг
Тендер шалгаруулалтын арга: Нээлттэй 
 
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.
 
2. Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй” 
 
3. Тендерийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн, 09 цаг 10 минутад нээнэ.
 
4. Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: “Зөвшөөрөхгүй” 
5. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй” 
 
6. Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана. 
 
7. Тендерийн баталгаа шаардах эсэх: 
Тендерийн баталгааны дүн 1,117,900 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн  баталгаа ирүүлнэ.   
 
8. Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
 
9. Тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”
 
10. Оролцогч цахим системийн үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээх эрхтэй байна.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 504 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555. дотуур утас-512