"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 9 дүгээр сарын 22-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн арилжааг амжилттай хийж 1.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 5 багц 32,000 мянган тонн эрчим хүчний нүүрс, 2.9 сая ам.долларын үнэлгээ бүхий5 багц 32,000 мянган тонн Баяжуулсан сул коксжих нүүрс, 2.1 сая ам.долларын үнэлгээ бүхий 5 багц 32,000 мянган тонн 1/3 коксжих нүүрс борлууллаа.
Ингэснээр 2025 оны 09 сарын 22-ний өдрийн гурван арилжаагаар нийт 6.3 сая ам.долларын үнэлгээ бүхий 96,000 тонн нүүрс биржээр амжилттай борлууллаа.