ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019-10-22
Тендер шалгаруулалтын нэр: Уурхайн авто тээврийн семуляци, оновчлол, эдийн засгийн тооцооллын програм
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/201901125
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК  эрх бүхий тендерт оролцогчдоос Уурхайн авто тээврийн семуляци, оновчлол, эдийн засгийн тооцооллын програм-ыг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тухайн  тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын дундаж борлуулалтын хэмжээ нь төсөвт өртгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50%-иас багагүй байх
Сүүлийн хоёр жил буюу 2017, 2018, 2019 онуудад хэрэгжүүлсэн ижил төстэй гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлэх
Тендерийн хамт 1,900,000 /Нэг сая есөн зуун мянга/  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10.30 минутаас өмнө төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10.40 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Тодруулга, нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-504
Холбоо барих ажилтан: Ж.Даваажаргал
Е-мэйл: davaajargal.j@erdenestt.mn