XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлага, хамт олон өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК жил бүр ахмадын баяр болон сар шинийн баярыг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Гансүх нээж үг хэллээ. 15 жилийн түүхтэй Монгол Улсын хамгийн том уул уурхайн компани болон өргөжин хөгжихөд ахмад уурхайчдын оруулсан хувь нэмэр, үлэмж их гэдгийг онцлон тэмдэглээд компанийн үйл ажиллагаатай холбоотой товч мэдээлэл өгч, ахмадууддаа эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөв.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд “Ахмадын хороо”-г албан ёсоор байгуулж ахмадын нийгмийн асуудлыг хороогоор дамжуулан шийдвэрлэдэг бөгөөд одоогоор 52 ахмад бүртгэлтэй байна.