ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

СОНИРХСОН ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИД
 
2026 оны 03 дугаар сарын 03
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уурхайн нөхөн сэргээлт, хаалтын сан байгуулах, бүртгэлд тусгах асуудлыг журамлах, мөн ажилчдын тэтгэвэрийн сан, урт хугацаат авлагын хасалдуулгын нөөцийн талаар зөвлөмж авах “НББОУС 37 стандартын дагуу урт хугацаат нөхөн сэргээлтийн сангийн тооцоолол хийх, журам боловсруулах зөвлөх үйлчилгээ”-ний үнийн санал ирүүлэхийг урьж байна. 

Сонирхсон этгээд үнийн санал болон техникийн тодорхойлолтыг Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төвийн 5 давхар, 503 тоот Ханган нийлүүлэлт, үнийн судалгааны хэлтэс, Утас:75055555 /дотуур утас 504/, webmail: tuvshin.t@erdenestt.mn хаягаар эсвэл доорх линкээр тус захиалгын захиалгын ажлын даалгавартай танилцана уу.

Үнийн санал нь дараах бүрдэл хэсгүүдтэй;
1.    Нэхэмжлэх;
2.    Үнийн санал;
3.    Тухайн ажилтай холбоотой шаардлагатай нэмэлт мэдээллүүдийг ирүүлэх


Үнийн саналыг ажлын 3 хоногт багтаан tuvshin.t@erdenestt.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.