ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2019 оны  10 дугаар сарын 24-ний өдөр
Нэр: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн олон улсын шаардлагад нийцсэн Техник-Эдийн засгийн үндэслэл, FEED боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх
Дугаар: ЭТТ/201901087
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь “Нүүрс баяжуулах үйлдвэрийн олон улсын шаардлагад нийцсэн Техник-Эдийн засгийн үндэслэл, FEED боловсруулах” зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
 
Зорилго:
Тавантолгойн ордын уурхайг түшиглэн баригдах Нүүрс баяжуулах үйлдвэрийн “Техник-Эдийн засгийн үндэслэл, FEED” боловсруулж “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлж батлуулна. 
Энэ ажлын хүрээнд 30 /гуч/ сая тонноос багагүй Нүүрс баяжуулах үйлдвэрийн Техник-Эдийн засгийн үндэслэл, FEED боловсруулах дараах шаардлагыг хангасан зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг  мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Үүнд:  
  • Олон улсын түвшинд Баяжуулах үйлдвэрийн Техник-Эдийн засгийн үндэслэл, FEED боловсруулж байсан 10 болон түүнээс дээш жилийн туршлагатай байх.
  • Нүүрс баяжуулах үйлдвэрийн чиглэлээр 5-аас доошгүй төсөл дээр зөвлөх үйлчилгээ үзүүлсэн туршлагатай байх. 
 
Тус зөвлөх үйлчилгээг үзүүлэх мэдүүлэг ирүүлж буй хуулийн этгээд  уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ.
Үүнд:
  • Компанийн дэлгэрэнгүй танилцуулга 
  • Нүүрс баяжуулах үйлдвэрийн Техник-Эдийн засгийн үндэслэл, FEED боловсруулах мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх зөвшөөрөлтэйг нотлох баримт
  • Сүүлийн 3 жилийн аль нэг жилд Нүүрс баяжуулах үйлдвэрийн Техник-Эдийн засгийн үндэслэл болон Feed боловсруулж байсан туршлагын мэдээлэл ирүүлэх /гэрээний хуулбар ирүүлэх/
  • Зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийн гишүүдийн боловсрол, мэргэжлийн ур чадварын талаарх мэдээлэл ирүүлэх
  • 2017, 2018 онуудын Санхүүгийн тайлан, аудитлагдсан санхүүгийн тайлан, харилцагч банкны тодорхойлолтуудыг ирүүлэх
  • Зөвлөх этгээдийн үүсгэн байгуулагдсан улсын татвар, хураамж, төлбөрийг хуулийн хугацаанд төлдөг болохыг нотлох баримт ирүүлэх /эрх бүхий байгууллагаас олгосон тодорхойлолт, хэрэв холбогдох улсын хуулиар тодорхойлолтыг олгодоггүй тохиолдолд хуульчийн захидал болон бусад баримтууд/
  • Ажил гүйцэтгэх санал буюу технологийн товч шийдлийн танилцуулга ирүүлэх
 
Зөвлөх этгээдийн дараах нөхцөл байдал1 үүсээгүй болохыг нотолсон албан бичиг ирүүлэх шаардлагатай.
Үүнд:
  • Төлбөрийн чадваргүй болсон, татан буугдаж байгаа, дампуурлаас зайлсхийх зорилгоор зээлдүүлэгчтэй тохиролцсон, бизнесийн үйл ажиллагааг нь зогсоосон, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу дээр дурдсантай адилтгах нөхцөл.
  • Үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөр төлөөгүй.  
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, эрх бүхий байгууллага тогтоосон. 
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд авилгалын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон.
  • Компани болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдтэй аливаа ашиг, сонирхлын зөрчилгүй байх. 
 
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 17:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09:00 цагаас өмнө “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 5-р давхар 503 тоотод мэдүүлгээ ирүүлнэ үү.
Уг тендер шалгаруулалт нь “Уламжлалт” аргаар зохион байгуулагдаж байгаа тул тендерийн материалыг Эх хувиар зөвхөн Англи болон Монгол хэл дээр дор дурьдсан хаягаар ирүүлнэ.
 
1 “Төрийн болон орон нутгийн өмчөөр ажил, бараа, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14.1-д заасны дагуу
 
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.
Утас: 7505-5555 /505/
Холбоо барих ажилтан: Gankhuu.s@erdenestt.mn
С.Ганхүү