ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: СУУРИН КОМПЬЮТЕР НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/201901179/02-1
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос СУУРИН КОМПЬЮТЕР НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ-ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ:
1. Багц №3 Видео монтаж хийх зориулалттай компьютер
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого нь тухайн тендерийн төсөвт өртгөөс багагүй байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: тийм
Албан ёсны борлуулагчийн гэрчилгээтэй байх
Тендерийн хамт:
Багц 3: Видео монтаж хийх зориулалттай компьютер
Төсөвт өртгийн 2% буюу 320,000 /Гурван зуун хорин мянга/ төгрөг төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 09 цаг 10 минутад “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, хурлын өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 7505-5555 дотуур утас-511
Холбоо барих ажилтан: Д.Нямбаяр
Е-мэйл: nyambayar.d@erdenestt.mn