ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: ЦАНХИЙН БАРУУН УУРХАЙН ГЭРЭЭТ ОЛБОРЛОГЧИЙГ СОНГОХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/201901201/07
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос ЦАНХИЙН БАРУУН УУРХАЙН ГЭРЭЭТ ОЛБОРЛОГЧИЙН АЖЛЫГ гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ:
1. Багц №1 Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайн “А” багцад хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгүүлэх
2. Багц №2 Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайн “Б” багцад хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгүүлэх
3. Багц №3 Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайн “В” багцад хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгүүлэх
4. Багц №4 Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайд дэвшилтэт технологиор нүүрс ангилан олборлох ажил гүйцэтгүүлэх
5. Багц №5 Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайн хөрсний чулуулаг болон нүүрсийг бутлах өрөмдлөг тэсэлгээний ажил гүйцэтгүүлэх
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ:
Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлого нь:
Багц № 1, №2, №3. - 40 тэрбум төгрөгөөс багагүй байх
Багц № 4. - 1 тэрбум төгрөгөөс багагүй байх
Багц № 5. - 10 тэрбум төгрөгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Багц № 1, №2, №3 - 20 тэрбум төгрөгөөс багагүй байх
Багц № 4.- 3 тэрбум төгрөгөөс багагүй байх
Багц № 5. - 10 тэрбум төгрөгөөс багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2016, 2017, 2018 онууд/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: ТИЙМ
Багц № 5-д тендер ирүүлэх этгээд нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, худалдах, үйлдвэрлэх, тэсэлгээний ажил явуулах хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй байх.
Тендерийн хамт
Багц № 1, №2, №3. - 8,000,000,000 /Найман тэрбум/ төгрөгийн,
Багц №4.- 1,100,000,000 /Нэг тэрбум нэг зуун сая/ төгрөгийн,
Багц №5. - 3,900,000,000 /Гурван тэрбум есөн зуун сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг тус тус ирүүлнэ.
Тендерийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 30 минутад “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, хурлын өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 7505-5555 дотуур утас-509