ТУРШИЛТЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

СШ дугаар: 2019-07-CO
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь компанийн дунд хугацааны бизнес төлөвлөгөө, урт хугацааны стратеги төлөвлөгөөний хүрээнд Ханги Мандал боомтоор нүүрс борлуулах, экспортлох туршилтын сонгон шалгаруулалтыг дараах нөхцөлтэй зарлаж байна.
 
Туршилтын экспортыг Тавантолгой уурхай-Манлай-Ханги Мандал маршрутаар зохион байгуулна. 
 
Туршилтад ЭТТ ХК-аас тавьж буй санал:
Уурхайн амнаас нийлүүлэх доод үнэ: 71.7 ам.доллар/тонн
Хэмжээ: 10,000 тн-30,000 тн түүхий нүүрс (Цанхийн уурхайн 3 болон 4-р давхарга)
Нийлүүлэх цэг: FCA-Уурхайн ам
Барьцаа төлбөр: 1.0 ам.доллар/тонн
 
Нийлүүлэх нүүрсний чанар:
Нүүрсний төрөл Чийглэг (Ar) Үнслэг (db) Дэгдэмхий (daf) Хүхэр (db) Барьцалдах G index
Коксжих 3.76 15.93 27.75 1.04 77.86
 
Санал ирүүлж буй компанийн бүрдүүлэх материалууд:
1. Хамтын ажиллагааны хэлбэр
1.1. Хамтран ажиллах албан хүсэлт;
1.2. Үнийн санал, төлбөрийн нөхцөл, төлбөрийн хуваарь;
1.3. Нүүрсний экспортын гаалийн бүрдүүлэлтийг зохион байгуулах санал;
1.4. Эцсийн хэрэглэгчтэй хамтран ажиллах гэрээ, санамж бичиг; 
 
2. Ханги Мандал боомтоор Тавантолгой ордын нүүрсийг экспортлох чиглэлээр хийгдсэн судалгаа, шинжилгээний тайлан;
 
3. Нүүрсний тээвэрлэлтийн мэдээлэл
3.1. Гэрээлэх нүүрсний тээвэрлэлтийг 2019 онд багтааж зохион байгуулах төлөвлөгөө, тээвэрлэлтийн дэлгэрэнгүй зохион байгуулалт, танилцуулга;
3.2. Тавантолгой-Ханги чиглэлийн тээврийн сайжруулсан шороон замаар нүүрс тээвэрлэх зөвшөөрөл, холбогдох материалууд; 
3.3. Тээвэрлэлтийн гэрээ /20 буюу түүнээс дээш тээврийн хэрэгсэлтэй байх/, ажиллах хүчний мэдээлэл;
 
4. Эрсдэл, түүнийг удирдах төлөвлөгөө
 
5. Маягт.02-ыг бөглөсөн байх
 
Материал хүлээн авах хугацаа: 2019-11-07-ны 17:30 цаг хүртэл
Материал хүлээн авах хаяг: Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төв, 905 тоот
Холбогдох утас: +976-7505 5555, дотуур утас: 910
 

Маягт-1

Маягт-2