ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019.11.04
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Тос тосолгооны материал” нийлүүлэгчийг сонгох ЭТТ/201901238-2 дугаартай тендерийн баримт бичиг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn хаягаар нэвтэрч эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр  нь 50,000 /тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны  аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь төсөвт өртгийн үнийн дүнгээс багагүй байна.
2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна. 
3. Санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлт ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийлгэсэн аудитын дүгнэлт ирүүлэх. 
4. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудад ижил төстэй бараа нийлүүлсэн байх.
5. Тендерийн хамт  2,499,140 /Хоёр сая дөрвөн зуун ерэн есөн мянга нэг зуун дөчин/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 
Тендерийн хүчинтэй хугацаа: 2020 оны 2 дугаар сарын 01 –ний өдрийг дуустал
Тендерийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө www.tender.gov.mn цахим хуудсаар дамжуулан ЦАХИМ-аар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 50 минутанд нээнэ.
Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцно.
Гадаадын этгээд тендер шалгаруулалтад санал ирүүлэх эрхтэй.
Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Финанс төв, 1 дүгээр давхар 104 тоот, Жигжиджавын-8,
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Улаанбаатар хот, Монгол Улс
Утас:75055555, Дотуур утас 507   Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн 
хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Бодьцэцэг