ТЕНДЕРИЙН УРИЛГА
2019 оны 11 сарын 08 өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д Хотхоны гадна инженерийн шугам сүлжээ, угсралт, зураг төсөв боловсруулах ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй цахим тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/201901015
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Уурхайн шинэ хотхоны гадна инженерийн шугам сүлжээ, угсралт, зураг төсөв боловсруулах ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тухайн тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй.
Тендерийн хамт төсөвт өртгийн 2 хувь буюу 5,792,060 / таван сая долоон зуун ерэн хоёр мянга жар / төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 10.00 цагаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 10.20 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Тодруулга, нэмэлт мэдээллийг албан бичгээр доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-511
Холбоо барих ажилтан: Х.Батцоож