ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ СОНГОХ ЗАР
Огноо: 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр
Нэр: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д Биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлэх ЭТТ/201901353 дугаар бүхий зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалт
Зорилго: “Эрдэнэс-Тавантолгой ХК”-ийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд хэрэгжүүлэхээр тусгагдсан биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтийг хангах,
Дүйцүүлэн хамгааллын хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг шат дараатайгаар гүйцэтгүүлэн авахад оршино.
Тус зөвлөх үйлчилгээг үзүүлэх мэдүүлэг ирүүлж буй хуулийн этгээд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/
2. Хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхтэй холбоотой эрх бүхий байгууллагаас олгогдсон гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлэх
3. Татварын ерөнхий газрын цахим тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар огноотой байх/
4. Харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар огноотой байх/
5. Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар огноотой байх/
6. ШШГЕГ-н тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар огноотой байх/
7. Банк, нийгмийн даатгал, татварын байгууллагуудаас лавлагаа, тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг
8. Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тухай харилцагч банкны тодорхойлолтыг улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан банк тус бүрээр ирүүлэх /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар огноотой байх/
9. Тендерт оролцогчийг төлөөлж гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн итгэмжлэл
10. Ажиллах хүчний мэдээллийг үндсэн эсхүл хөлсөөр ажиллах гэрээтэйг нотлох баримтын хамт жагсаалтаар ирүүлэх
11. 2017, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг, аудитын дүгнэлтийн хамт нотариатаар баталгаажуулан ирүүлэх
12. Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 он тус бүрт хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбарыг гэрээ дүгнэсэн актын хамт ирүүлэх
13. Сүүлийн 2 жилийн /2017, 2018/ борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 30% буюу 60,000,000 /жаран сая/ төгрөгөөс багагүй байх.
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 17:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503тоот.
Утас: 75055555-505
Холбоо барих ажилтан:
С.Ганхүү