5 жилийн ойд зориулсан спорт наадмын шилдгүүд тодорлоо
"Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн уламжлалт спорт наадам "5 жилийн ойн цом”-ын тэмцээн 2015 оны 10 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Компани байгуулдагдсаны 5 жил, "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн төсөл албан ёсоор эхэлсний 5 жилийн ойд зориулсан уг тэмцээнд баг тамирчид идэвхтэй оролцож, спортын шилдгүүдээ тодрууллаа.
Сагсан бөмбөг болон гар бөмбөгийн төрөлд эрэгтэй 12 баг, эмэгтэй 6 баг тус тус оролцсон юм. Тэмцээнд оролцож буй тамирчдадаа "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбилэг амжилт хүсэж, нээлтийг албан ёсоор эхлүүлсэн юм. "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн спортын шилдгүүдээр дараах баг тамирчид шалгарлаа.
Сагсан бөмбөг-Эр
-Алтан медаль- Уурхайн Стратеги төлөвлөлтийн газар, Ханган нийлүүлэлт, худалдан авалтын газрын "МV-011943” баг,
-Мөнгөн медаль- Уурхайн олборлолтын хэлтэс
-Хүрэл медаль-Уурхайн В ээлж
Сагсан бөмбөг-Эм
-Алтан медаль- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтэс
-Мөнгөн медаль- Нягтлан бодох бүртгэлийн газар болон Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын хэлтэс
-Хүрэл медаль – Захиргаа хүний нөөцийн газрын баг
Гар бөмбөг-Эр
-Уурхайн олборлолтын хэлтэс
-Уурхайн В ээлж
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтэс
Гар бөмбөг-Эм
-Нягтлан бодох бүртгэлийн газар, Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын хэлтэс
-Захиргаа Хүний нөөцийн газар, Төсөл, дэд бүтэц
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтэс тус тус хүртэж, хамт олноо баярлуулав.
Энэ удаагийн тэмцээний үеэр мөн ширээний теннисний шилдгүүд тодорсон бөгөөд нийт эрэгтэй 28, эмэгтэй 12 тамирчин тус тус оролцсоноос
Эрэгтэй ширээний теннис
-Алтан медаль- "Эрдэнэс-Монгол” ХХК-ийн тамирчин Б.Буянбат
-Мөнгөн медаль- Ханган нийлүүлэлт, Худалдан авалтын газрын тамирчин О.Хатанбаатар
-Хүрэл медаль- Уурхайн ээлжийн мастер Ч.Энхбаяр
Эмэгтэй ширээний теннис
-Алтан медаль- Байгаль орчны мэргэжилтэн Ц.Бүрэнжаргал
-Мөнгөн медаль- Нягтлан бодох бүртгэлийн газрын нягтлан бодогч Д.Энхжаргал
-Хүрэл медаль- Нягтлан бодох бүртгэлийн газрын нягтлан бодогч М.Агаамаа нар тус тус медалийн эзэд боллоо.
Мөн тэмцээний үеэр шилдэг тоглогчдоо шалгаруулсан юм.
Сагсан бөмбөгийн эрэгтэй шилдэг тоглогчоор Уурхайн бодлого төлөвлөлтийн хэлтсийн төлөвлөлтийн инженер Б.Батжавхлан, эмэгтэй шилдэг тоглогчоор Уурхайн Соёл, спорт хариуцсан мэргэжилтэн Ө.Сайхантуяа, Гар бөмбөгийн эрэгтэй шилдэг тоглогчоор Богино хугацааны төлөвлөлтийн инженер Б.Уранбаяр, эмэгтэй шилдэг тоглогчоор Зохион байгуулалтын хэлтсийн үйлчлэгч У.Болортуяа нар тус тус тодорч цомын эзэд болов. Сагсан бөмбөгийн Алсын зайн шидэлтийн шилдгээр Ээлжийн мастер Ч.Энхбаяр, мэргэжилтэн Ө.Сайхантуяа нар мөн шалгарлаа. Тэмцээнд оролцсон тамирчдадаа "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал Ч.Жигжид, Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Чулуунхүү, Уурхайн стратеги төлөвлөлтийн газрын захирал Б.Гантулга нар шагнал гардуулж, баяр хүргэн, дурсгалын зургаа татуулснаар тэмцээн амжилттай өндөрлөв.