Компанийн хамт олон тарьсан модоо усаллаа

Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг мод тарих үндэсний өдөр болгосон билээ. Уг зарлигийн дагуу өнгөрсөн бямба гарагт буюу 2015 оны 10 дугаар сарын 10-нд орон даяар мод тарих, тарьсан модоо услах аян өрнөсөн бөгөөд "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн хамт олон тарьсан модоо эргэж, усалсан юм.
 
Өдгөөгөөс хоёр жилийн өмнө компанийн хамт олон "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д улиас, бургас тарьж, бяцхан төгөлтэй болсон бөгөөд 99 хувийн ургалттай, үр дүнтэй ажил болсныг мэргэжлийн хүмүүс дүгнэлээ.  Үндэсний мод тарих өдөртэй болох тухай зарлиг гарснаас хойших хугацаанд 8.8 сая мод тарьснаас 5.6 сая мод нь бүрэн ургасан гэсэн холбогдох байгууллагын судалгаа байдаг байна.