Оюутнуудад тэтгэлэг олгов
"Эрдэнэс-Таван Толгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй ажлынхаа хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханхонгор, Цогтцэций, Гурвантэс сумын нийт 30 оюутанд сургалтын төлбөрт нь дэмжлэг үзүүлж тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг олголоо. Тус компани гурав дахь жилдээ бусдыгаа сурлага хөдөлмөрөөрөө тэргүүлж буй шилдэг оюутнуудад тэтгэлэг олгож байгаа юм.
Анх 2013 онд Ханхонгор сумын 11 оюутан сургалтын тэтгэлэгт хамрагдаж байсан бол 2014 онд Ханхонгор, Цогтцэций сумын нийт 33 оюутан хамрагдаж байв. Харин энэ жил Даланзадгад, Ханхонгор, Цогтцэций, Гурвантэс сумын нийт 30 оюутан сургалтын тэтгэлэгт хамрагдаж "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Гадаад харилцаа, орон нутаг, олон нийттэй харилцах хэлтсийн дарга П.Гэрэлтсансараас батламжаа гардан авлаа.