“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн хамт олон “1000 төгрөг” аянд нэгдлээ
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Түлэнхийн тасгийн хамт олонд эмчилгээ явуулахад нэн шаардлагатай байгаа сүүлийн үеийн шинэ технологи болох арьс зүсэгч аппарат, донор арьсыг хадгалах хөргөгчийг авч өгөх зорилгоор MN-25-р суваг телевизээс "1000 ТӨГРӨГ” аяныг санаачлан амжилттай зохион байгуулсан билээ. Энэхүү аяны хүрээнд цугласан хандиваар эхний удаад арьс зүсэгч аппарат болон бусад дагалдах хэрэгслийг авч өгөөд байгаа бол одоо донор арьс авч өгөх дутуу байгаа юм.
Тэгвэл энэхүү аянд "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн хамт олон нэгдэж донор арьс авч өгөхөд нь бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг уриалж 2015.10.26-ны өдөр сэтгэлийн хандив өргөлөө.
Энэхүү аяныг санаачилж, сайн үйлсийг дэлгэрүүлж буй MN-25-р суваг телевизийн хамт олонд ажлын амжилт хүсье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!