“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Гүйцэтгэх удирдлагаар Т.Билгээг томиллоо

"Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батбилэг өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдлөө.
 
Компанийн тухай хуулийн дагуу Гүйцэтгэх захирал шинээр томилогдох хүртэл "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хууль эрх зүйн асуудал хариусан захирал Т.Билгээ үүрэг гүйцэтгэхээр боллоо. Т.Билгээ нь 2008 оноос өнөөг хүртэл "Эрдэнэс Монгол” ХХК-д ажиллаж, "Эрдэнэс-Таван Толгой” компанийг байгуулах, Оюутолгойн гэрээ хэлэлцээр, Тавантолгойн гэрээ хэлэлцээр болон түүнтэй холбогдох тайлбар танилцуулгыг УИХ, Засгийн газарт танилцуулах гэх мэт бүхий л үйл ажиллагаанд оролцож ирсэн. Мөн 2014 оны 5-р сараас "Эрдэнэс-Таван Толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа мэдлэг туршлагатай, залуу удирдагч юм.