ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2019.11.25
1. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хэмжээнд Жендерийн үнэлгээ буюу жендерийн аудитын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/201905362 дугаартай төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ цахимаар ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хэмжээнд жендерийн үнэлгээ буюу жендерийн аудит хийх ажил болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох, баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг цахим тендер шалгаруулах журмын дагуу цахим хэлбэрээр ирүүлнэ. Үүнд:
3.1 Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий танилцуулга.
3.2 Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн хуулбар.
3.3 Зөвлөх хуулийн этгээдийн 2018 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлан ирүүлэх.
3.4 Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байх. Татварын цахим тодорхойлолтыг ирүүлэх. /зар нийтлэгдсэн өдрөөс хойшхи байдлаар/
3.5 Сүүлийн 3 жилийн буюу 2016, 2017, 2018 оны аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын мэдээллийг хүснэгт хэлбэрээр ирүүлэх.
3.6 Зөвлөх үйлчилгээ үзүүлэх баг нь 5 ба түүнээс дээш гишүүнтэй байх ба багийн ахлагч нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байна. /багийн гишүүдийн танилцуулга ирүүлэх/
4. Тендерийн хэл Монгол хэл байна.
5. Гадаадын хуулийн этгээд оролцох эрхгүй.
6. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 11:00 цагаас өмнө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.
Утас: 7505-5555-504-510