ШУУД ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

Огноо: 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-д Төв оффисын түрээсийн үйлчилгээ үзүүлэх этгээдийг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.2-т зааснаар мөн хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангах, тухайн ажлыг гүйцэтгэх чадавхтайг нотлох баримт ирүүлнэ.  
Үнийн саналыг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагаас өмнө доорх хаягаар битүүмжлэн ирүүлэх ба ажлын даалгавар болон холбогдох бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-506
Холбоо барих ажилтан: Д.Нямбаяр
Е-мэйл: nyambayar.d@erdenestt.mn
 
Гэрээг хэрэгжүүлэх чадвартайг нотлохын тулд дараах нэмэлт нотлох баримтыг үнийн саналын хамт ирүүлнэ.
Үүнд: 
  1. Компанийн дэлгэрэнгүй танилцуулга ирүүлэх;
  2. Нийгмийн даатгалын байгууллагад өргүй болох талаарх тодорхойлолт; /2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойших байдлаар ирүүлэх/
  3. Татварын ерөнхий газрын тодорхойлолт ирүүлэх; /Цахим тодорхойлолт ирүүлэх, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойших байдлаар ирүүлэх/
  4. ШШГЕГ-ын тодорхойлолт ирүүлэх;  /2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойших байдлаар ирүүлэх/
  5. 2017, 2018 оны жилийн эцсийн аудитын дүгнэлттэй санхүүгийн тайлан ирүүлэх;
  6. Түрээсийн байр нь Улаанбаатар хотын “А” бүст буюу төв цэгээс 250 метрийн радиус дотор байрлалтай байх;
  7. Тендерт оролцогч нь тухайн байрны өмчлөгч  байх;
  8. Түрээсээр ашиглах нийт талбайн хэмжээ 2700 мкв-с доошгүй байх;
  9. Түрээсийн байрны гадна талд ажилчдын хэрэгцээнд зориулсан 40 ба түүнээс түүнээс дээш өөрийн эзэмшлийн эсхүл түрээсээр ашиглах авто машины зогсоолын талбайтай байх; /Нотлох баримт ирүүлэх/ 
  10. Түрээсийн байранд 10 ба түүнээс дээш автомашины дулаан зогсоолыг түрээслэгч талд хуваарилах боломжтойг нотлох баримт бичиг ирүүлэх;