ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019.11.29
Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д Цэвэрлэх байгууламж барих барилга угсралтын ажил гүйцэтгэх тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/201901024
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Цэвэрлэх байгууламж барих барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тухай цахим  тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тухайн  тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн дундаж нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын аудитлагдсан санхүүгийн тайлан
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Ирүүлнэ.
Тендерийн хамт 25,252,940 /хорин таван сая хоёр зуун тавин хоёр мянга есөн зуун дөч/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны 10 цаг 00 минутаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны  өдрийн 10.10 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй 
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Тодруулга, нэмэлт мэдээллийг албан бичгээр доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-511
Холбоо барих ажилтан: Х.Батцоож