ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “ERP” программ хангамж нийлүүлэгчийг сонгох шууд гэрээ байгуулах тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/201901144
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “ERP” программ хангамж нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь уламжлалт хэлбэрээр явагдаж байгаа тул албан бичгээр хүсэлт гарган тендерийн баримт бичгийг авна уу.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2017, 2018 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого нь 500,000,000 /Таван зуун сая/ төгрөгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 500,000,000 /Таван зуун сая/ төгрөгөөс багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017, 2018 он
Сүүлийн 5 жилд ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
Тендерийн хамт 25,000,000 /Хорин таван сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа
ирүүлнэ.
Тендерийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө битүүмжилэн ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутад “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, хурлын өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 7505-5555 дотуур утас-507
Е-mail: amgalanbayar.j@erdenestt.mn