ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр
Лого бүхий зүйл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/201901316 дугаар бүхий нээлттэй тендер шалгаруулалт
“Эрдэнэс-Тавантолгой”ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Лого бүхий зүйл нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ:Үүнд:
Багц №3 Хэвлэмэл бүтээгдэхүүн;
Багц №4 Оёмол бүтээгдэхүүн.
Tендерийн баталгааны дүн нь: шаардлагагүй.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын орлого: 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын нийлбэр нь багц тус бүрийн төсөвт өртгөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: шаардлагагүй.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийгдсэн аудитын дүгнэлтийг нотариатаар баталгаажуулан ирүүлэх.
Ашигтай ажилласан байх жилийн тоо: 2017, 2018 онуудын аль нэг жилд.
Тендерийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цаг 30 минутанд “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Финанс төв, 5 давхарт 503 тоот хурлын өрөөнд нээнэ.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: “Эрдэнэс-Тавантолгой” ХК Чингэлтэй дүүрэг 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Утас:75055555 (дотуур утас 507)