ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр
1. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Конвейерийн системийн олон улсын шаардлагад нийцсэн ТЭЗҮ, FEED боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/201905361/02 дугаар бүхий тендер шалгаруулалтаар зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг уламжлалт тендерт мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь: "Эрдэнэс-Тавантолгой” ХК-д Цанхийн баруун болон зүүн уурхайн хөрс хуулалтанд авто-конвейрийн хосолсон тээвэртэй мөчлөг-урсгал технологийн иж бүрдэл нэвтрүүлэх төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөх үйлчилгээг үзүүлэх.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:
3.1. Аж ахуйн нэгж, байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;
3.2. Бутлуур, конвейерийн систем, овоолго үүсгэгчийн иж бүрдлийн ТЭЗҮ, FEED боловсруулах мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх зөвшөөрөлтэйг нотлох баримт;
3.3. Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
3.4. Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхын мэдээлэл: Сүүлийн 2 жилийн буюу 2017 2018 оны аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан /нотариатаар баталгаажуулсан байх/;
3.5. Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх;
3.6. Сүүлийн 2 жилийн аль нэг жилд ашигтай ажилласан байх;
3.7. Татварын байгууллагын цахим тодорхойлолт ирүүлэх /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор ирүүлнэ, Тодорхойлолтоор татварын өр буюу дутуу үлдэгдэлгүй байх/; Гадаадын хуулийн этгээд оролцох бол дүйцэх нотлох баримт ирүүлэх;
3.8. Иргэний хэргийн шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт;
3.9. Ажил гүйцэтгэх санал буюу технологийн товч шийдлийн танилцуулга ирүүлнэ.
4. Сүүлийн 5 жил хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт хүснэгтээр ирүүлэх.
5. Тендерийн хэл Монгол хэл байна. Гадаадын хуулийн этгээд оролцох бол англи хэлээр давхар ирүүлнэ.
6. Гадаадын хуулийн этгээд оролцож болно.
7. Гадаадын этгээд тендер ирүүлэх бол дээрх бичиг баримтуудыг эх хувиар болон нотариатаар баталгаажуулсан хуулбар ирүүлэх, эсхүл мөн тухайн улсаас тус албан бичгүүд гарах боломжгүй тохиолдолд холбогдох баталгааны бичиг, тухайн улсын дүйцэх баримтыг ирүүлэх (affidavit)
8. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 17:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10:00 цагаас өмнө “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн доор дурьдсан хаягаар тендерийг ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 502 тоот.
Утас: 75055555-501
Б.Отгонжаргал /otgonjargal.b@erdenestt.mn/