ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр
Нэр: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д Тавантолгой ордын Цанхи болон бусад хэсгийн ашиглалтын хайгуулын цооногийн геофизикийн ЭТТ/201901111 дугаар бүхий зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалт  /цахим/
Зорилго: “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн коксжих нүүрсний ордын Цанхи болон бусад хэсгийн хайгуулын өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэх замаар геологийн иж бүрэн мэдээлэлтэй болж уурхайн цаашдын олборлолтын найдвартай үйл ажиллагааг хангах, нарийвчилсан геологийн мэдээллийг авч хөрөнгө оруулалтын болзол, нөхцөлийг хангаж ажиллах юм.
 
Геофизикийн /каротаж/ ажлын үндсэн даалгавар нь өрөмдсөн цооногийн нүүрс чулуулгийн физик шинж чанарыг тодорхойлох, хил заагийг хянах, цооногийн гүн, дайрсан нүүрсний биетийн зузаан, гүний интервалын мэдээлэл нарийвчлан авахад оршино. 
Тус зөвлөх үйлчилгээг үзүүлэх мэдүүлэг ирүүлж буй хуулийн этгээд  уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ.
Үүнд:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/
2. Цооногийн геофизикийн /каротаж/ ажлыг гүйцэтгэх холбогдох газрын зөвшөөрөлтэй байх.
3. Татварын ерөнхий газрын цахим тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар огноотой байх/
4. Харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар огноотой байх/
5. Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар огноотой байх/
6. ШШГЕГ-н тодорхойлолт /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар огноотой байх/
7. Банк, нийгмийн даатгал, татварын байгууллагуудаас лавлагаа, тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг
8. Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тухай харилцагч банкны тодорхойлолтыг улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан банк тус бүрээр ирүүлэх /тендер зарлагдсан өдрөөс хойших байдлаар огноотой байх/
9. Тендерт оролцогчийг төлөөлж гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн итгэмжлэл
10. Ажиллах хүчний мэдээллийг жагсаалтаар ирүүлэх
11. 2017, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт нотариатаар баталгаажуулан ирүүлэх
12. Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний жагсаалт ирүүлэх
13. Сүүлийн 2 жилийн /2017, 2018/ борлуулалтын орлогын дундаж нь 225,000,000 /хоёр зуун хорин таван сая/ төгрөгөөс багагүй байх.
14. Сүүлийн 2 жилийн аль нэг жилд ашигтай ажилласан байх.
Тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмууд:
Цооногийн геофизикийн /каротаж/ ажилд мэргэжлийн хяналтын ерөнхий газар, цөмийн болон цацрагийн хяналтын газрын зөвшөөрөлтэй байх бөгөөд багадаа 100 мкю-ээс дээш хүчин чадалтай 3-аас доошгүй үүсгүүртэй, үүнээс 1 үүсгүүр нь 200 мкю-ээс багагүй хүчин чадалтай байна.
 
(Үнэлгээний хороо нь шаардлагатай бол шаардсан үүсгүүр, тоног төхөөрөмж, холбогдох гэрээ нь хууль болон тендерийн баримт бичгийн шаардлагад нийцэж буй эсэх талаар тодруулга авах, биечлэн танилцах эрхтэй)
 
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
 
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 17:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09:00 цагаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn  хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү.
 
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503тоот.
Утас: 75055555-505
Холбоо барих ажилтан:
С.Ганхүү