НҮҮРС ХУДАЛДАН АВАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

СШ дугаар:  2020-OX-01
 
“Эрдэнэс-Таван толгой” ХК нь урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллах худалдан авагч компанийг сонгон шалгаруулж исэлдсэн нүүрсийг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулахаар дараах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
 
Хэмжээ: 50,000 тонн буюу түүнээс дээш
Доод үнэ: Нэг тонн тутмын 9.30 ам.доллар
Урьдчилгаа төлбөр: Нийт гэрээлэх дүнгийн 10-30%
Ачилтын хуваарь: Сар бүр 10,000-20,000 тонн
Барьцаа төлбөр: Тонн тутмын 0.1 ам.доллар
 
Чанарын дундаж үзүүлэлт:
Нүүрсний төрөл Total Moisture (Ar) Ash (db) Sulphur (db) CV (ar)
Исэлдсэн нүүрс 3.63 21.84 0.47 5.969

Бүрдүүлэх материал: 
1. Хамтарч ажиллах албан хүсэлт 
  • Худалдан авах хэмжээ
  • Үнийн санал ба урьдчилгаа төлбөрийн нөхцөл, 
  • "Эрдэнэс-Тавантолгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх
  • Гэрээний гүйцэтгэлийн барьцаа байршуулахыг зөвшөөрсөн эсэх 
 
2. Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд
  • Монгол улсаас нүүрс экспортлож байсан, эсэх
 
3. Тээвэрлэгч компанийн мэдээлэл
  • Холбогдох тусгай зөвшөөрөл, улс хоорондын ачаа тээвэрлэх гэрээ, хүчин чадал
  • Тээвэрлэлтийн төлөвлөгөө 
 
4. Бизнес төлөвлөгөөний хураангуй
  • Зах зээлийн судалгаа
  • Борлуулалтын төлөвлөгөө
  • Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжууд, гол хэрэглэгч
  • Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө
 
5. Маягт.02-ийг бөглөсөн байх.
 
Дотоодын аж ахуй нэгж давуу эрхтэй.
 
Материал хүлээн авах хугацаа: 2020-01-22-ны 17:30 цаг хүртэл
Материал хүлээн авах: Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төв, 905 тоот
Холбогдох утас: 75055555-ext.-910
 

2020-01-15-Oxidized-CN