ДУНД ОВРЫН АВТОБУС НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОХ
Огноо: 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр
Нэр: Эрдэнэс-Тавантолгой ХК-д Дунд оврын автобус нийлүүлэгчийг сонгох.
ХАА-ны мөрдөх журам: Гэрээ шууд байгуулах.
1. Үнийн санал;
2. Татварын тодорхойлолт /зар нийтлэгдсэн өдрөөс хойш татвар, хураамж, төлбөрөө бүрэн төлсөн байна/;
3. Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт;
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт;
5. Харилцагч банкны тодорхойлолт ирүүлэх;
/Дээрх тодорхойлолтуудыг зар нийтлэгдсэн өдрөөс хойш авсан байна/
6. Хэл: Монгол хэл байна.
7. Улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлэх.
8. НӨАТ төлөгчийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлэх.
9. Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн зүгээс оролцогчийн харилцагч банк, харъяа татварын алба, шүүхээс лавлагаа, тодруулга хүсэхэд татгалзахгүй тухай албан бичиг ирүүлнэ.
10. Бараа нийлүүлэх хуваарь /Барааг нийлүүлж дуусах эцсийн хугацаа гэрээ байгуулснаас хойш 45 хоногт багтаах/.
11. Баталгаат хугацаа 1 жил байна. Баталгаат хугацаанд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд шаардлагатай сэлбэг хэрэгслээр хангаж, засвар үйлчилгээг үзүүлэх, төлөвлөгөөт засвар үйлчилгээний материал болох хөдөлгүүрийн тос, хөдөлгүүрийн тосны шүүр, агаар шүүгч, түлшний шүүр зэргээр хангана. Ханган нийлүүлэх тухай зөвшөөрсөн албан бичиг ирүүлэх.
12. Бараа хүргэгдэх газар: Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффист хүлээн авна.
13. Оролцогчийг төлөөлж гарын үсэг зурах этгээдийн итгэмжлэл гаргаж ирүүлнэ.
14. Санхүүийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийлгэсэн аудитын дүгнэлт ирүүлэх.
15. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: 2017, 2018 оны аль нэг жилд нь хийж гүйцэтгэсэн байх. Бараа нийлүүлсэн гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн актын хуулбар эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж ирүүлэх. Ижил төстэй ажилд автобус нийлүүлсэн туршлагыг тооцно.
16. Барааг нийлүүлсний дараах засвар, үйлчилгээ: 1 жил эсвэл 100,000 км-ийн баталгааг аль түрүүлж хүрсэнд тооцно. Баталгаат хугацаан дахь үйлдвэрлэгчээс заасан бүх төрлийн төлөвлөгөөт үйлчилгээг нийлүүлэгч тал хариуцна.
17. Борлуулалтын хэмжээ: 2017, 2018 оны аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь төсөвт өртгийн үнийн дүнгээс багагүй байна.
18. Засварын төвтэй байх эсхүл засварын төвтэй хамтран ажиллах гэрээтэй байна. /Зураг, танилцуулга ирүүлэх, хамтран ажиллах гэрээтэй бол гэрээний хуулбар ирүүлэх/
19. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
-
Харилцагч банкны дансны мэдээлэл, тодорхойлолт эсхүл
-
Арилжааны банкны зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт /Банкны судлан үзэж зээл олгох боломжтой гэсэн тодорхойлолтыг үнэлгээнд харгалзахгүй/
20. Захиалагч болон нийлүүлэгчийн техникийн тодорхойлолтыг харьцуулсан байдлаар хүснэгтээр бэлтгэж баталгаажуулан ирүүлнэ.
21. Тендерийн баталгаа ирүүлнэ. /Төсөвт өртгийн 2 хувь буюу 3,300,000₮ /гурван сая гурван зуун мянга/ /Хүчинтэй хугацаа: 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг дуустал байх/
22. Техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байна.
-
Энэхүү зар нь гэрээ шууд байгуулах аргаар явагдаж байгаа бөгөөд Эрдэнэс-Тавантолгой ХК нь оролцогчийн өмнө сонгон шалгаруулалттай холбоотой аливаа хариуцлага хүлээхгүй болно.
-
Ирүүлэх баримт бичгүүд нь цаасан хэлбэрээр, битүүмжлэлтэй байх бөгөөд буцаан олгохгүй болно.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 17:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 10:00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ.
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 502 тоот.
Утас: 75055555-501
Холбоо барих ажилтан: Б.Отгонжаргал