ТАВАНТОЛГОЙ ОРДЫН ЦАНХИЙН БАРУУН УУРХАЙД ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИОР НҮҮРС АНГИЛАН ОЛБОРЛОХ АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
Огноо: 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр
Нэр: Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтын Багц №4 “Г” “Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайд дэвшилтэт технологиор нүүрс ангилан олборлох ажил гүйцэтгүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах.
ХАА-ны мөрдөх журам: Гэрээ шууд байгуулах.
Сонгон шалгаруулах ажилд материал ирүүлж буй хуулийн этгээд нь дараах нотлох баримт бичгийг ирүүлнэ.
Үүнд:
1. Үнийн санал;
2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Гадаадын этгээд тендер ирүүлэх бол үүсгэн байгуулагдсан улсын үүнтэй адилтгах баримт бичиг ирүүлэх/;
3. НӨАТ төлөгчийн гэрчилгээний хуулбар /Гадаадын этгээд тендер ирүүлэх бол тус баримт бичгийг ирүүлэх шаардлагагүй/;
4. Татварын тодорхойлолт /зар нийтлэгдсэн өдрөөс хойш татвар, хураамж, төлбөрөө бүрэн төлсөн байна/ /Гадаадын этгээд ирүүлэх бол үүсгэн байгуулагдсан улсын үүнтэй адилтгах нотлох баримт бичиг ирүүлэх/;
5. Нийгмийн даатгалын байгууллагын өргүй тухай тодорхойлолт /Гадаадын этгээд ирүүлэх бол тус баримт бичиг ирүүлэх шаардлагагүй/;
6. Шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа /Гадаадын этгээд ирүүлэх бол эрх бүхий шүүхийн байгууллагын тодорхойлолт ирүүлэх/;
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт /Гадаадын этгээд ирүүлэх бол эрх бүхий шүүхийн байгууллагын тодорхойлолт ирүүлэх/;
8. Харилцагч банк тус бүрээс хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй тухай тодорхойлолт;
/Дээрх баримт бичгийг эх хувиар ирүүлнэ. Хуулбар хувь ирүүлэх тохиолдолд нотариатаар гэрчлүүлэн ирүүлэх шаардлагатай. Тодорхойлолтуудыг зар нийтлэгдсэн өдрөөс хойшхи огноогоор авсан байна./
9. Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016, 2017, 2018 он.
10. Санал болгож байгаа ажиллах багийн 50% нь тухайн компанийн үндсэн ажилтан байх шаардлагатай бөгөөд ажилтнуудын 2019 оны 8, 9, 10 саруудын НД-8 маягтыг ирүүлэх. Хэрэв хөлсөөр ажиллах гэрээтэй бол гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар ирүүлэх. /Гадаадын этгээд ирүүлэх бол тус баримт бичиг ирүүлэх шаардлагагүй, адилтгах нотлох баримт ирүүлэх/
-
Ажиллах багийн ерөнхий танилцуулгыг ирүүлнэ.
-
Гүйцэтгэгч нь бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй дараах инженер техникийн ажилчдын баг бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:
-
Төслийн менежер-1 ажилтан /5-с доошгүй жилийн туршлагатай/
-
Төлөвлөлтийн болон ашиглалтын инженер-2 ажилтан /3-с доошгүй жилийн туршлагатай/
-
Маркшейдер инженер-2 ажилтан /2-с доошгүй жилийн туршлагатай/
-
Аюулгүй ажиллагааны болон Байгаль орчны мэргэжилтэн ажилтан-2 ажилтан /аюулгүй ажиллагааны чиглэлээр 2-с доошгүй жилийн туршлагатай/
-
Ээлжийн мастер-4 ажилтан /2-с доошгүй жилийн туршлагатай/
-
Засвар хариуцсан ажилтан-2 ажилтан /2-с доошгүй жилийн туршлагатай/
11. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: 2017, 2018 онуудад дэвшилтэт технологийн техникийн үйлдвэрлэгчээс уг техникийг нэвтрүүлсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
12. Борлуулалтын хэмжээ: 2016, 2017, 2018 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь: 1 тэрбум төгрөгөөс багагүй байх.
13. 2017, 2018 онуудад дэвшилтэт техник, технологи туршсан, хэрэгжүүлсэн тухай туршлагын танилцуулгыг дэлгэрэнгүй ирүүлэх.
14. Гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмууд:
-
Уурхайд ажиллах ангилан олборлох техник нь Германы Krupp, surface miner, Wirtgen surface miner зэрэг фирм болон түүнтэй дүйцэхүйц огтлох булын зарчмаар ажилладаг байх, хоршин ажиллах бусад шаардлагатай техникүүдтэй байна. Ангилан олборлогчийн үйлдвэрлэгч нь уг технологитой холбоотой патентыг эзэмшдэг байх бөгөөд эзэмшиж буй олон улсын патент бүрийн дугаар бүхий танилцуулгыг ирүүлнэ.
-
Дэвшилтэт технологийн ангилан олборлогчийг Эрдэнэс-Тавантолгой ХК-ний олборлолтонд ашиглах онцгой эрхийг үйлдвэрлэгчээс авсан, уг тоног төхөөрөмж болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахаар гэрээ байгуулж, олборлолтын ажил эхлэх үед уурхайн талбайд авчирсан байхаар төлөвлөсөн байж болно.
-
Уулын ажлын төлөвлөгөө, зураг төсөл, Уурхайн уулын ажлын горим, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн уулын ажил хийх хангалттай хүчин чадалтай, иж бүрэн үндсэн тоног төхөөрөмжүүдтэй байна. Үүнд:
-
1-с доошгүй дэвшилтэт технологийн ангилан олборлогчтой байх /4.48 сая тн нүүрс, 800 мянган м хөрс буюу нийтдээ уулын цулаар 4 сая м3/ /Техникийн паспортыг үндэслэн хүчин чадлыг тооцоолно/.
-
50-с дээш тн даацтай автосамосвал 7-с доошгүй байх /хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажилд ашиглах/.
-
13-17 м3 бульдозер 1-с доошгүй байх.
-
Утгуурт ачигч 2-с доошгүй байх.
-
Автогрейдер 1-с доошгүй байх.
-
2-4 м3 шанаганы багтаамжтай экскаватор 1-с доошгүй байх /Нүүрсний ялгалт, цэвэрлэгээний ажилд ашиглах/.
-
20 тн-с багагүй тонн даацтай усалгааны машин 1-с доошгүй байх.
-
Гэрэлтүүлэгч цамхаг 5-с доошгүй байх.
-
Хог, хаягдлыг тээвэрлэх 5тн-с багагүй тонн даацтай машин 1-с доошгүй байх.
-
Түлшний машин 1-с доошгүй байх.
-
Усны насостой байх.
/Зураг, танилцуулга, дэвшилтэт технологийн ангилан олборлогч техникийн паспорт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг ирүүлэх/
15. Уурхайд ажиллах тоног төхөөрөмжүүдийг хөрс хуулалт, нүүрс олборлолт болон бусад талбайд ажиллах байдлаар нь оновчтой хуваарьлалт хийж бүтээлийн болон ажлын мөргөцөг, зам, талбайд тоног төхөөрөмж ажиллуулах, нэвтрүүлэх чадвар, ачааллын нарийвчилсан тооцоолол, схем зургуудыг боловсруулж ирүүлнэ. /Хавсралт хүснэгт №2-ийн дагуу/
16. Уурхайд ажиллах тоног төхөөрөмжүүдийн тоо, бүтээл, ашиглалтанд орсон огноо, техникийн бэлэн байдал зэрэг бусад нарийвчилсан үзүүлэлтүүдийг харуулсан дэлгэрэнгүй жагсаалтыг ирүүлнэ. /Хавсралт хүснэгт №3-ийн дагуу/
17. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: 3 тэрбум төгрөгөөс багагүй байх.
18. Хэл: Монгол хэл байна.
19. Дараах нэмэлт материалуудыг ирүүлнэ.
Үүнд:
-
Компанийн танилцуулга, түншлэл бол гишүүн тус бүрийн танилцуулга;
-
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого журмууд;
-
Байгаль орчны бодлого журмууд;
-
Багц тус бүрийн ажлын даалгаварт заасан үнийн саналын нарийвчилсан задаргаа;
-
Ажилчдын гэнтийн осол, амь нас, тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлага, техник тоног төхөөрөмжийн даатгалын гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
-
Ажил гүйцэтгэх үе шатны хуваарьт гарын үсэг, тамга тэмдэгээр баталгаажуулан ирүүлэх;
-
100 буюу түүнээс дээш багтаамжтай ажилчдын кемп буюу ажилчдын сууц, амрах байр, ариун цэврийг хангах орчин, хоол хүнсний агуулах зэрэгтэй байх эсвэл хамтран ажиллах гэрээ, барих нарийвчилсан төлөвлөгөөний аль нэг байж болно.
-
Шалгарсан тохиолдолд гэрээ байгуулсанаас хойш 60 хоногийн хугацаанд хавсралтад заасан уулын ажлыг хийж гүйцэтгэх хүчин чадалтай техник, тоног төхөөрөмжийг уурхайд бэлэн байлгах тухай баталсан албан мэдэгдэл ирүүлэх;
-
Шатахууны хангалт, нөөцлөлт болон тусгай зөвшөөрөл бүхий компанитай хамтран ажиллах урт хугацааны гэрээтэй байх;
-
Тендерийн баталгаа ирүүлэх /1,100,000,000₮ нэг тэрбум нэг зуун сая төгрөгийн баталгаа ирүүлнэ. Хүчинтэй хугацаа 2020.03.09-ний өдрийг дуустал байх/;
-
Төлөөлж гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн итгэмжлэл;
-
Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн зүгээс оролцогч этгээдийн харилцагч банк, нийгмийн даатгал, татвар болон бусад төрийн захиргааны байгууллага, шүүх, хамтран ажилласан байгууллагаас тодорхойлолт, мэдээлэл, тодруулга хүсэхэд татгалзах зүйлгүй тухай албан мэдэгдэл;
-
Уурхайн бусад багцын бусад хэсэгт уулын ажил гүйцэтгэж буй гэрээт олборлогчийн техникийн бэлэн байдал буурах, уурхайн технологийг алдагдуулахгүй байх зэргээс шалтгаалан захиалагчийн саналаар хөрвүүлэн ажиллахад татгалзах зүйлгүйг зөвшөөрсөн албан мэдэгдэл;
-
Шалгарсан тохиолдолд ажил гүйцэтгэхээр санал болгосон техник, тоног төхөөрөмжийг зөвхөн тухайн ажилд ашиглах тухай баталсан албан мэдэгдэл;
-
Санал болгож буй ангилан олборлох дэвшилтэт технологи нь Монгол Улсын нүүрс олборлох уурхайд өмнө нь туршигдсан эсхүл гадаадын бусад улс орны ижил салбарт нэвтэрч, эдийн засгийн үр ашигтай, аюулгүйн ажиллагааг хангасан, байгаль орчинд сөрөг нөлөө багатай байх шаардлагатай. /Нотлох бичиг баримтыг ирүүлэх/;
-
Санал болгож буй ангилан олборлох дэвшилтэт технологийг Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн нүүрсний олборлолтонд нэвтрүүлэх тусгай эрхийг уг технологийг өмчлөгч, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчээс албан ёсоор авсан, мэргэжлийн сургалт зааварчилгаагаар хангуулах нөхцлийг бүрдүүлснийг нотлох бичиг баримтыг ирүүлнэ;
-
Ажлын даалгаврын шаардлагыг хангасан байна;
-
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор түншлэл, туслан гүйцэтгэгч хэлбэрээр оролцож болно.
-
Энэхүү зар нь гэрээ шууд байгуулах аргаар явагдаж байгаа бөгөөд Эрдэнэс-Тавантолгой ХК нь оролцогчийн өмнө сонгон шалгаруулалттай холбоотой аливаа хариуцлага хүлээхгүй болно.
-
Ирүүлэх баримт бичгүүд нь цаасан хэлбэрээр, битүүмжлэлтэй байх бөгөөд буцаан олгохгүй болно.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 17:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 10:00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ.
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 502 тоот.
Утас: 75055555-501
Холбоо барих ажилтан: Б.Отгонжаргал