УУРХАЙН АЖИЛЧДЫН ХОТХОНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

Огноо: 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр
Нэр: Уурхайн ажилчдын хотхоны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах.
ХАА-ны мөрдөх журам: Гэрээ шууд байгуулах.
 
1. Үнийн санал;
 
2. Тендерийн баталгаа ирүүлнэ. /86,975,100 наян зургаан сая есөн зуун далан таван мянга нэг зуун төгрөг. Хүчинтэй хугацаа 2020.03.09-ний өдрийг дуустал байх/ ;
 
3. Татварын тодорхойлолт /зар нийтлэгдсэн өдрөөс хойш татвар, хураамж, төлбөрөө бүрэн төлсөн байна/;
 
4. Харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолт;
 
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт;
 
6. Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тухай харилцагч банкны тодорхойлолтыг улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан банк тус бүрээр ирүүлнэ;
 
7. Улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн хуулбарыг нотариатаар гэрчлүүлж ирүүлнэ;
 
8. Оролцогчийг төлөөлж гарын үсэг зурах этгээдийн итгэмжлэл;
 
9. Шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архивын тодорхойлолт;
 
10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тодруулга авахад татгалзах зүйлгүй гэсэн албан бичиг ирүүлэх;
/Дээрх тодорхойлолтуудыг зар нийтлэгдсэн өдрөөс хойш авсан байна/
 
11. Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016, 2017, 2018 онуудын санхүүгийн тайлан, баталгаажуулсан аудитын дүгнэлтийн хамт нотариатаар гэрчлүүлэн ирүүлэх.
 
12. Дараах хүснэгтэд үзүүлсэн голлох болон инженер техникийн ажилтныг ажиллуулна.
Үүнд: 
Албан тушаал Хүний тоо Мэргэжлээрээ ажилласан жилийн туршлага Мэргэжил
1 Ерөнхий инженер 1 8 болон түүнээс дээш Дэд бүтцийн инженер
2 Барилгын инженер 1 5 болон түүнээс дээш Дулааны инженер
3 Сантехникийн инженер 1 5 болон түүнээс дээш Сантехникийн инженер
4 Цахилгааны инженер 1 5 болон түүнээс дээш Цахилгааны инженер
5 Холбоо дохиоллын инженер 1 3 болон түүнээс дээш Холбоо дохиоллын инженер
6 Халаалт, агаар сэлгэлтийн инженер 1 5 болон түүнээс дээш Халаалт, агаар сэлгэлтийн инженер
7 Ландшафт инженер 1 3 болон түүнээс дээш Ландшафт инженер
8 Дулааны инженер 1 5 болон түүнээс дээш Барилгын инженер
9 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан 1 5 болон түүнээс дээш

/ХАБЭА сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх/

Гэрчилгээний хугацаа нь хүчин төгөлдөр байна

 
13. Инженер техникийн ажилчдын жагсаалтыг ирүүлнэ.
 
14. Дээрх инженер, техникийн ажилтнуудын сургууль төгссөн дипломны хуулбар, Нийгмийн даатгалын дэвтрийн даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл, нийгмийн даатгал төлсөн хэсгийн хуулбарыг тус тус ирүүлнэ.  
  • Тухайн инженер, техникийн ажилтны ажлын туршлагыг баталгаажуулахын тулд нийгмийн даатгалын дэвтрийн даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэлээс сүүлийн 6 /зургаа/ сараар нийгмийн даатгал төлсөн хэсгийг үндэслэнэ. 
 
15. Ерөнхий инженер, Барилгын инженер, Сантехникийн инженер, Цахилгааны инженер, Халаалт, агаар сэлгэлтийн инженер, Хөдөлмөр хамгааллын мэргэжилтэн нь тухайн аж ахуйн нэгжид ажилладаг үндсэн ажилтан байна.  Дулааны инженер, Холбоо дохиололын инженер, Ландшафт инженер, Замын инженер нь гэрээт ажилтан байж болно.
  • Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны ажилтан нь сертификатны хуулбарыг  ирүүлнэ.  
  • Нийгмийн даатгалын хэлтсээс олгодог баталгаажуулсан НД-8 маягтыг /2019 оны 9,10,11 сар/-ын байдлаар хавсарган ирүүлнэ. (НД-8 маягтаас тухайн байгууллагын үндсэн ажилтан мөн эсэхийг хянан үзнэ).
 
16. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: 2016, 2017, 2018 онуудад ижил төрлийн ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт, Улсын комиссын актын хуулбарыг хавсаргана.
 
17. Оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн машин механизмууд:
Д/д Машин механизм, тоног төхөөрөмжийн нэр Тоо Хүчин чадал
1 Автокран 1 5 тн
2 Эксковатор 1 1 м3
3 Бульдозер 1 90 морины хүчтэй
4 Ачааны машин 2 10 тн
5 Ачааны машин 1 1 тн
6 Хөдөлмөр аюулгүй байдлын багаж хэрэгсэл 10 Ком
 
  • Оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмуудын жагсаалтыг ирүүлэх ба дээрх машин механизмуудын тооны доод хязгаарыг хангасан байна.  
  • Төсөлд ашиглагдах машин механизм, багаж хэрэгслийн фото зураг, гэрчилгээний хуулбарыг ирүүлнэ.  
  • Түрээсээр ашиглах бол гэрчилгээний хуулбар, түрээсийн гэрээг эх хувиар хавсаргана. Мөн дээрх тоног төхөөрөмжүүдийг фото зургаар баталгаажуулан ирүүлнэ.  
  • Хуулбар нь тод гаргацтай байна. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг ирүүлнэ.
  • Санал болгосон машин механизмын 50 хувиас доошгүй нь өөрийн эзэмшлийнх байна.
 
18. Борлуулалтын хэмжээ: 2016, 2017, 2018 онуудын нийт борлуулалтын орлого нь төсөвт өртгийн 50 хувь буюу 4,348,755,000 төгрөгөөс багагүй байна.
 
19. Ажил гүйцэтгэх үе шатны ажлын хуваарийг баталгаажуулан ирүүлнэ.
 
20. Оролцогч дараах нэмэлт материалуудыг ирүүлнэ.Үүнд:
  • Төсвийг зураг, ажлын тоо хэмжээний дагуу тооцсон төсөвтэй, эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулсан байна. /Төсвийг ЗТБХБ-ын сайдын 2012 оны 01 сарын 13ны 18 тоот, 2012 оны 181-р тушаалуудаар батлагдсан төсөв зохиох дүрмийн дагуу тооцно. Монгол улсад хүчин төгөлдөр хэрэглэгдэж буй төсөв зохиох программаар гүйцэтгэнэ/ Эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулсан байх; БХБСайдын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 185-р тушаалын дагуу зохиогчийн хяналтын зардлын үнэ болон нэмэгдэл зардлын хувийг  тооцож ирүүлнэ./
  • Ажлын талбайн зохион байгуулалтын зураг гарган баталгаажуулж ирүүлнэ. 
  • Ажлыг гүйцэтгэх нарийвчилсан хугацааны график гарган баталгаажуулж ирүүлнэ. 
  • Харилцагч банк болон Нийгмийн даатгалын газар, Татварын байгуулага, Шүүхийн төрөлжсөн архив, холбогдох байгууллагуудаас лавлагаа, тодруулга авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг ирүүлэх.
  • Оролцогч нь шалгарсан тохиолдолд гэрээний үнэ, хугацаанд багтаан ажлын зургийн дагуу чанарын өндөр түвшинд барилга угсралтын ажлыг гүйцэтгэн дуусгаж ашиглалтанд хүлээлгэн өгөх баталгааг бичгээр гаргаж ирүүлнэ.
  • Ажлыг гүйцэтгэхэд ашиглагдаж буй материал түүхий эд болон тухайн ажлыг гүйцэтгэх менежмент нь Байгаль орчинд ээлтэй технологиор гүйцэтгэх бол энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлнэ.
  • Зам талбайн тохижилтын ажил хийж гүйцэтгэх нарийвчилсан хуваарь гарган ирүүлэх.
  • Ажлыг гүйцэтгэхэд шинэ дэвшилтэт техник технологи ашиглахаар бол энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлнэ.
 
21. Уг ажлыг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх: [“тийм”] Үүнд:
  • БА-3.1 /Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил дүйцэх/ 
  • БА-6.1 /Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт дүйцэх/ 
  • БА-6.2 /Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний  угсралт дүйцэх/ 
  • БА-6.3 /Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний  угсралт дүйцэх/ 
  • БА-6.4 /Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол,  интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт дүйцэх/
  • БА-8.1 /Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил/
  • 2.8.2.6 /Зам талбайн тохижилтын ажил хийх, засварлах/ Зам, тээврийн хөгжлийн яам
Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “Аргачлал батлах тухай” 33 дугаар тушаалын дагуу дүйцүүлэн тооцож болно. Тусгай зөвшөөрөл нь шаардлагыг давуулан биелүүлэхээр байж болно.
  • Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна.
  • Тусгай зөвшөөрлийн хугацаа нь хүчин төгөлдөр байна. Хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол эрх бүхий байгууллагын хугацааг сунгасан тухай шийдвэрийг ирүүлнэ. /Тусгай зөвшөөрлийг гэрээ болон хавсралтын хамт нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ/
 
22. Ажлын даалгаврыг хангасан байна. 
  • Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор түншлэл, туслан гүйцэтгэгч хэлбэрээр оролцож болно. 
  • Энэхүү зар нь гэрээ шууд байгуулах аргаар явагдаж байгаа бөгөөд Эрдэнэс-Тавантолгой ХК нь оролцогчийн өмнө сонгон шалгаруулалттай холбоотой аливаа хариуцлага хүлээхгүй болно.
  • Ирүүлэх баримт бичгүүд нь цаасан хэлбэрээр, битүүмжлэлтэй байх бөгөөд буцаан олгохгүй болно. 
  • Зургийг дор дурдсан хаягаар цахим хэлбэрээр авна.
 
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 17:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 10:00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ.
 
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 502 тоот.
Утас: 75055555-501
Холбоо барих ажилтан: Б.Отгонжаргал
 

Барилга угсралтын ажлын даалгавар