НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ОЛОН УЛСЫН ШААРДЛАГАД НИЙЦСЭН ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, FEED БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ

Огноо: 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр
Нэр: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ний Нүүрс баяжуулах үйлдвэрийн олон улсын шаардлагад нийцсэн Техник-Эдийн засгийн үндэслэл, FEED боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх. 
ХАА-ны мөрдөх журам: Гэрээ шууд байгуулах.
 
Зорилго:
 
Тавантолгойн ордын уурхайг түшиглэн баригдах Нүүрс баяжуулах үйлдвэрийн “Техник-Эдийн засгийн үндэслэл, FEED” боловсруулж “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлж батлуулна. 
 
Энэ ажлын хүрээнд 30 сая тонн хүртэлх Нүүрс баяжуулах үйлдвэрийн Техник-Эдийн засгийн үндэслэл, FEED боловсруулах дараах шаардлагыг хангасан зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Үүнд:  
  • Олон улсын түвшинд Баяжуулах үйлдвэрийн Техник-Эдийн засгийн үндэслэл, FEED боловсруулж байсан 10 болон түүнээс дээш жилийн туршлагатай байх.
  • Нүүрс баяжуулах үйлдвэрийн чиглэлээр 5-аас доошгүй төсөл дээр зөвлөх үйлчилгээ үзүүлсэн туршлагатай байх. 
Тус зөвлөх үйлчилгээг үзүүлэх мэдүүлэг ирүүлж буй хуулийн этгээд  уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ.
Үүнд:
  • Компанийн дэлгэрэнгүй танилцуулга.
  • Нүүрс баяжуулах үйлдвэрийн Техник-Эдийн засгийн үндэслэл, FEED боловсруулах мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх зөвшөөрөлтэйг нотлох баримт.
  • Сүүлийн 3 жилийн аль нэг жилд Нүүрс баяжуулах үйлдвэрийн Техник-Эдийн засгийн үндэслэл болон Feed боловсруулж байсан туршлагын мэдээлэл ирүүлэх /гэрээний хуулбар ирүүлэх/.
  • Зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийн гишүүдийн боловсрол, мэргэжлийн ур чадварын талаарх мэдээлэл ирүүлэх.
  • 2017, 2018 онуудын Санхүүгийн тайлан, аудитлагдсан санхүүгийн тайлан, харилцагч банкны тодорхойлолтуудыг ирүүлэх.
  • Зөвлөх этгээдийн үүсгэн байгуулагдсан улсын татвар, хураамж, төлбөрийг хуулийн хугацаанд төлдөг болохыг нотлох баримт ирүүлэх /эрх бүхий байгууллагаас олгосон тодорхойлолт, хэрэв холбогдох улсын хуулиар тодорхойлолтыг олгодоггүй тохиолдолд хуульчийн захидал болон бусад баримтууд/.
  • Ажил гүйцэтгэх санал буюу технологийн товч шийдлийн танилцуулга ирүүлэх.
 
Зөвлөх этгээдийн дараах нөхцөл байдал үүсээгүй болохыг нотолсон албан бичиг ирүүлэх шаардлагатай.
Үүнд:
  • Төлбөрийн чадваргүй болсон, татан буугдаж байгаа, дампуурлаас зайлсхийх зорилгоор зээлдүүлэгчтэй тохиролцсон, бизнесийн үйл ажиллагааг нь зогсоосон, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу дээр дурдсантай адилтгах нөхцөл.
  • Үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөр төлөөгүй.  
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, эрх бүхий байгууллага тогтоосон. 
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд авилгалын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон.
  • Компани болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдтэй аливаа ашиг, сонирхлын зөрчилгүй байх. 
 
Дараах материалуудыг бүрдүүлэн ирүүлнэ.
Үүнд:
1. Техникийн болон санхүүгийн саналаа нэгэн зэрэг ирүүлэх бөгөөд тус тусад нь битүүмжлэн ирүүлэх шаардлагатай.
2. Тендерийн баталгааны үнийн дүн: 48,000,000 /дөчин найман сая/ төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ. Хүчинтэй хугацаа 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг дуустал байна.
Тендерийн баталгааг Монгол улсын арилжааны банкинд байршуулна. Байршуулахдаа тендерт оролцогч гадаадын хуулийн этгээд өөрийн нэр дээр эсхүл түншлэлээр оролцож буй Монгол улсын хуулийн этгээдийн нэр дээр байршуулна. Түншлэлээр оролцож буй Монгол улсын хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний хуулбарыг зайлшгүй ирүүлэх шаардлагатай. Тус шаардлагыг хангах боломжгүй тохиолдолд гадаад улсын банкны баталгаа ирүүлж болно.
Тендерийн баталгааг Техникийн санал болон Санхүүгийн саналаас тусад нь битүүмжлэн ирүүлнэ. 
3. Саналыг зөвхөн Англи болон Монгол хэлээр ирүүлнэ.
4. Зөвлөхийн үйлчилгээг гүйцэтгэхэд 6 сараас хэтрэхгүй мэргэжлийн үйлчилгээ шаардагдана.
5. Зөвлөхийн санал болгох ажилтанд шаардагдах туршлагын доод төвшин: “Зөвлөх инженер болон мэргэшсэн инженерийн багтай байх бөгөөд багийн голлох мэргэжилтэн нь 10-аас доошгүй, бусад мэргэжилтнүүд нь 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байна.
6. Зөвлөхийн үйлчилгээний хүрээнд хийгдэх тайланг Англи болон Монгол хэлээр бэлтгэнэ.
7. Техникийн саналтай холбоотой бусад нэмэлт мэдээлэл: 
  • Зөвлөхийн ажлын даалгаварт заасан ажил, үйлчилгээг гүйцэтгэж байсан тусгайлсан туршлага: Ажил гүйцэтгэж байсан гэрээнүүдийн хуулбар.
  • Зөвлөхийн үйлчилгээг гүйцэтгэх голлох мэргэжилтнүүдийн чадвар болон туршлага: /Боловсон хүчний мэргэжлийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, CV зэргийг ирүүлэх/.
  • Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь боловсруулсан ТЭЗҮ, FEED-ийг Монгол Улсын Эрдэс баялагийн зөвлөлөөр батлуулан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д хүлээлгэн өгнө. Эрдэс баялагийн зөвлөлөөр батлуулахад шаардлагатай Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтран ажиллах бол “Хамтран ажиллах гэрээ” байгуулан гэрээний хуулбарыг тендерт ирүүлнэ.
8. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд төлөгдөх ёстой гэж заасан бүхий л татвар, даатгал, хураамжийг Санхүүгийн саналд оруулан тооцож ирүүлнэ.
9. Зөвлөх санхүүгийн саналыг Төгрөгөөр илэрхийлнэ.
10. Техникийн болон санхүүгийн саналаа нэгэн зэрэг ирүүлэх бөгөөд тус тусад нь битүүмжлэн ирүүлэх шаардлагатай. Хуулбар хувь ирүүлэх шаардлагагүй.
 
  • Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор түншлэл, туслан гүйцэтгэгч хэлбэрээр оролцож болно. 
  • Энэхүү зар нь гэрээ шууд байгуулах аргаар явагдаж байгаа бөгөөд Эрдэнэс-Тавантолгой ХК нь оролцогчийн өмнө сонгон шалгаруулалттай холбоотой аливаа хариуцлага хүлээхгүй болно.
  • Ирүүлэх баримт бичгүүд нь цаасан хэлбэрээр, битүүмжлэлтэй байх бөгөөд буцаан олгохгүй болно. 
 
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 17:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 10:00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ.
 
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 502 тоот.
Утас: 75055555-501
Холбоо барих ажилтан: Б.Отгонжаргал