ХОТХОНЫ ГАДНА ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ УГСРАЛТ, ЗУРАГ ТӨСӨВ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХ

Хотхоны гадна инженерийн шугам сүлжээ угсралт, зураг төсөв боловсруулах ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй
 
Огноо: 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр
Нэр: Хотхоны гадна инженерийн шугам сүлжээ угсралт, зураг төсөв боловсруулах ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй.
ХАА-ны мөрдөх журам: Гэрээ шууд байгуулах.
 
1. Үнийн санал;
 
2. Тендерийн баталгаа ирүүлнэ. /5,792,060₮ таван сая долоон зуун ерэн хоёр мянга жаран төгрөг. Хүчинтэй хугацаа 2020.03.09-ний өдрийг дуустал байх/
 
3. Уг гэрээг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх: Зураг төсөв боловсруулах ажлын гүйцэтгэгч нь БХБЯ-наас олгодог ЗТ-6.1, ЗТ-6.2, ЗТ-6.3, ЗТ-6.4, ЗТ-11.1, ЗТ-11.2 тусгай зөвшөөрлүүд;
 
4. Барилга угсралтын ажил гүйцэтгэгч нь БХБЯ-наас олгодог БА-3.5, БА-6.2, БА-6.3, БА-6.4 тусгай зөвшөөрлүүд;
 
5. Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт; 
 
6. Татварын тодорхойлолт /зар нийтлэгдсэн өдрөөс хойш татвар, хураамж, төлбөрөө бүрэн төлсөн байна/;
 
7. ШШГЕГ-ын тодорхойлолт;
 
8. Банк, нийгмийн даатгал, татварын байгууллагаас лавлагаа авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг;
 
9. Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт;
 
10. Нийгмийн даатгалын газрын НД 8 маягт /2019 оны 9, 10, 11 сар/
 
11. 2 жилээс багагүй баталгаат засварын хугацаатай байна. /Баталгаат засварын хугацаанд захиалагчаас үл хамаарах шалтгаанаар гарсан үйлдвэрийн гэмтэл, угсралт, барилгын ажлын аливаа алдаа дутагдлыг гүйцэтгэгч бүрэн хариуцна/
/Дээрх тодорхойлолтуудыг зар нийтлэгдсэн өдрөөс хойш авсан байна/
 
12. 2017, 2018 онуудын аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг нотариатаар гэрчлүүлж ирүүлнэ.
 
13. Борлуулалтын орлого хэмжээ: 2017, 2018 онуудын аль нэг жилд төсөвт өртгөөс багагүй байна.
 
14. Ашигтай ажилласан байх жилийн тоо: 2017, 2018 оны аль нэг жилд.
 
15. Ижил төстэй эсхүл гадны шугам сүлжээ угсралтын ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: 2017, 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн акт эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт ирүүлнэ.
 
16. Байгууламжийн зураг, төсөл боловсруулах, барих, түүний тоног төхөөрөмжийг хүргэх, суурилуулах ажлын нийт мөнгөн дүнгийн дундаж үзүүлэлтийг нь тооцох жилийн тоо: 2017, 2018 он.
Байгууламжийн зураг, төсөл боловсруулах, барих, түүний тоног төхөөрөмжийг хүргэх, суурилуулах ажлын гүйцэтгэлийн нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь Төсөвт өртгийн 70 хувиас багагүй байх.
 
17. Ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай төрөл, үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр ажилласан туршлагатай байх жилийн тоо: 2014, 2015, 2016, 2017, 2018 оны аль нэгт.
 
18. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх.
 
19. Эскиз зураг.
 
20. Хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, хуваарь, график.
 
21. Ажлын зураг боловсруулах компани нь:
  • Архитектор – 1, 
  • Барилгын инженер – 1
  • Цахилгааны инженер -1
  • Халаалт агаар сэлгэлтийн инженер – 1 
  • Барилгын инженер-1 
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан-1 /Үндсэн/
  • Цахилгааны инженер-1
  • Сантехникийн инженер-1 /Үндсэн/, 
  • Ус хангамж ариутгах татуургын инженер-1 /Үндсэн/
  • Дулаан хангамжийн мэргэшсэн инженер-1/Үндсэн/
  • Холбоо дохиолол, мэдээллийн инженер-1
 
22. Тусгай зөвшөөрөлд заагдсан тус боловсон хүчний мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар Диплом мэргэжлийн үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг ирүүлнэ.
 
23. Нийлүүлэх бараа материалын дэлгэрэнгүй танилцуулга, зураг, үзүүлэлт, төлөвлөгөө ирүүлнэ. Тус бичиг баримт нь гэрээний салшгүй нэг хэсэг болно.
 
24. Ажил гүйцэтгэх хуваарь: 6 сар байна.
 
25. Ажлын даалгаврыг хангасан байна. 
 
  • Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор түншлэл, туслан гүйцэтгэгч хэлбэрээр оролцож болно. 
  • Энэхүү зар нь гэрээ шууд байгуулах аргаар явагдаж байгаа бөгөөд Эрдэнэс-Тавантолгой ХК нь оролцогчийн өмнө сонгон шалгаруулалттай холбоотой аливаа хариуцлага хүлээхгүй болно.
  • Ирүүлэх баримт бичгүүд нь цаасан хэлбэрээр, битүүмжлэлтэй байх бөгөөд буцаан олгохгүй болно. 
 
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 17:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 10:00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ.
 
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 502 тоот.
Утас: 75055555-501
Холбоо барих ажилтан: Б.Отгонжаргал