НҮҮРС ХУДАЛДАН АВАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
СШ дугаар: 2020-OX-02
“Эрдэнэс-Таван толгой” ХК нь урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллах худалдан авагч компанийг сонгон шалгаруулж исэлдсэн нүүрсийг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулахаар дараах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Хэмжээ: 50,000 тонн буюу түүнээс дээш
Доод үнэ: Нэг тонн тутмын 9.30 ам.доллар
Урьдчилгаа төлбөр: Нийт гэрээлэх дүнгийн 10-30%
Ачилтын хуваарь: Сар бүр 10,000-20,000 тонн
Барьцаа төлбөр: Тонн тутмын 0.1 ам.доллар
Чанарын дундаж үзүүлэлт:
Нүүрсний төрөл |
Total Moisture (Ar) |
Ash (db) |
Sulphur (db) |
CV (ar) |
Исэлдсэн нүүрс |
3.63 |
21.84 |
0.47 |
5.969 |
Бүрдүүлэх материал:
1. Хамтарч ажиллах албан хүсэлт
-
Худалдан авах хэмжээ
-
Үнийн санал ба урьдчилгаа төлбөрийн нөхцөл,
-
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх
-
Гэрээний гүйцэтгэлийн барьцаа байршуулахыг зөвшөөрсөн эсэх
2. Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд
-
Монгол улсаас нүүрс экспортлож байсан, эсэх
3. Тээвэрлэгч компанийн мэдээлэл
-
Холбогдох тусгай зөвшөөрөл, улс хоорондын ачаа тээвэрлэх гэрээ, хүчин чадал
-
Тээвэрлэлтийн төлөвлөгөө
4. Бизнес төлөвлөгөөний хураангуй
-
Зах зээлийн судалгаа
-
Борлуулалтын төлөвлөгөө
-
Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжууд, гол хэрэглэгч
-
Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө
5. Маягт.02-ийг бөглөсөн байх.
Дотоодын аж ахуй нэгж давуу эрхтэй.
Материал хүлээн авах хугацаа: 2020-01-31-ний 17:30 цаг хүртэл
Материал хүлээн авах: Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төв, 905 тоот
Холбогдох утас: 75055555-ext.-910